АНУ Ойрх Дорнод руу нэмэлт хүч илгээхэд бэлэн

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 10 сарын 11

АНУ шаардлагатай үед Ойрх Дорнодод нэмэлт цэргийн хүч илгээхэд бэлэн гэж АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Палестин, Израилын мөргөлдөөний талаар Цагаан ордонд мэдэгдэл хийхдээ онцолжээ.

Ойрх Дорнодод нөхцөл байдал хурцадсантай холбогдуулан АНУ тус бүс нутаг руу “Gerald Ford” онгоц тээвэрлэгч хөлөг болон нэмэлт сөнөөгч онгоцнуудаа илгээгээд байна. Цагаан ордны тэргүүн гуравдагч хүчнүүдэд үүссэн хурцадмал байдлыг ашиглахгүй байхыг сануулав.

Үүнтэй зэрэгцэн АНУ-ын Израилын армид зориулсан зэр, зэвсэг ачсан эхний онгоц Израилын Неватим баазад буужээ. Израилын арми дэмжлэг үзүүлсэнд АНУ-д талархал илэрхийлсэн байна. “Манай хоёр армийн хамтын ажиллагаа хэзээ хэзээнээс илүү хүчтэй байгааг бидний нийтийн дайсан мэдэж байгаа. Хоёр талын хамтын хамтын ажиллагаа бүс нутгийн аюулгүй, тогтвортой байдлыг хангахад гол үүрэг гүйцэтгэж байна“ гэж Израилын талын мэдэгдэлд онцолсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top