АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден лхагва гарагт /2023.10.23/ Израилд айлчилна гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен мэдэгджээ.
Түүний хэлснээр, Байден Израилтай эв санааны нэгдлээ илэрхийлнэ. Израил нь ард иргэдээ Хамас бүлэглэл болон алан хядагчдаас хамгаалах эрхтэй, үүрэгтэй. Израилын талд ард иргэдээ хамгаалахад юу хэрэгтэйг тодруулснаар Цагаан ордон Конгресстой хамтран энэхүү хэрэгцээг хэрхэн хангах чиглэлээр ажиллах болно гэж Блинкен онцолжээ.
Блинкений Израилд хийсэн айлчлалын үеэр талууд Газын зурваст хүмүүнлэгийн тусламж хүргэх төлөвлөгөөг хэлэлцсэн байна.
АНУ-ын төрийн тэргүүний айлчлал нь стратегийн чухал айлчлал. Гэхдээ энэ нь Израилын армийн төлөвлөгөөнд нөлөөлөхгүй гэж Израилын армийн албан ёсны төлөөлөгч Даниэл Хагари мэдэгджээ. Энэхүү айлчлал нь Ойрх Дорнодын бүс нутагт бүхэлд нь нөлөөлөх нь дамжиггүй гэж Хагари онцолсон байна. Гэхдээ Цагааны ордны тэргүүний айлчлал Израилын армийн цаашдын цэргийн ажиллагааны төлөвлөгөөтэй холбоогүй гэж тодруулжээ.
Сэтгэгдэл ( 0 )