АНУ Израилд зэвсэг тасралтгүй нийлүүлнэ гэж байгаа бөгөөд энэ сарын 12-оос хойш нийт таван удаагийн нислэгээр зэвсэг хүргээд байна гэж Пентагоны хэвлэлийн нарийн бичгийн даргын орлогч Сабрина Сингх мэдэгджээ.
АНУ-ын засаг захиргаанд нэгэн зэрэг Украин, Израилд тусламж үзүүлэх нөөц боломж бий хэдий ч Конгрессоос нэмэлт санхүүжилт олгох шаардлагатай байна гэж Цагаан ордны Үндэсний аюулгүйн зөвлөлийн зохицуулагч Жон Кирби мэдэгджээ. Блүмберг агентлагийн мэдээллээр, Байдены засаг захиргаа Украин, Израил, Тайваньд тусламж үзүүлэх, АНУ-ын хилийн хамгаалалтад зориулж Конгрессоос 100 тэрбум ам.долларын санхүүжилт хүсэхээр төлөвлөж байна.
Сэтгэгдэл ( 0 )