Хүүхдийн эх хамгааллын статистк мяагт, зааврыг боловсруулах арга зүйн сургалт Булган аймагт үргэлжилж байна

2023 оны 10 сарын 25

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2023 оны А/135 дугаар “Хүүхэд хамгааллын тоон үзүүлэлт, статистикийн 169 үзүүлэлтийн маягтыг боловсруулах” бүсийн сургалт зохион байгуулах тухай тушаалын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр хүүхдийн эрх хамгааллын статистик маягт, зааврыг боловсруулах арга зүйн сургалтыг Булган аймагт зохион байгуулж байна.

Энэхүү сургалтад Булган аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хяналт, шинжилгээ үнэлгээ хариуцсан мэргэжилтэн, аймгийн цагдаагийн газрын алба хаагч, эрүүл мэндийн байгууллагын төлөөлөл оролцож, хүүхдийн эрх хамгааллын чиглэлээр төрийн байгууллагуудын уялдаа холбоо, салбар дундын зохицуулалтыг дэмжсэн сургалт болж байгаа юм.

Үргэлжлүүлээд говийн бүсийн сургалт Өвөрхангай аймагт арваннэгдүгээр сарын 08-10-ны өдрүүдэд, баруун бүсийн сургалт Говь-Алтай аймагт арван хоёрдугаар сарын 02-04-ний өдрүүдэд болох бөгөөд нийслэлийн 9 дүүргийн холбогдох алба хаагчдад арван хоёрдугаар сарын 06-08-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
G(59.153.112.226) 2023 оны 10 сарын 25

Pasduu onoodor ysee zasuuldag baij

0  |  0
Top