Г.В.Плехановын нэрэмжит Оросын эдийн засгийн их сургуулийн салбар сургуульд Улаанбаатар хотод цорын ганц их сургуулийн доторх бассейн нээгдлээ.
Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Орос, Монголын Засгийн газар хоорондын комиссын 25 дахь удаагийн хуралдааны хүрээнд Оросын төлөөлөгчид Г.В.Плехановын нэрэмжит Оросын эдийн засгийн их сургуулийн Монгол дахь салбар сургуультай танилцав. Энэ үеэр Улаанбаатар хот дахь их сургуулийн доторх цорын ганц бассейныг нээх үйл ажиллагаа ёслол төгөлдөр боллоо.
Г.В.Плехановын нэрэмжит Оросын эдийн засгийн их сургуулийн Монгол дахь салбар сургууль нь Оросын стандартаар боловсролын хөтөлбөрүүдээ хэрэгжүүлж буй Монголын ганцхан их сургууль юм. Мөн түүний бүрэлдэхүүнд ерөнхий боловсролын сургууль ордог. Одоогийн байдлаар нийт сурагч, оюутнуудын тоо нь 1.5 мянга гаруй аж. Дунд сургууль нь хамгийн их амжилт гаргаж байгаа бөгөөд 2022 онд ЭЕШ-ын үр дүнгээр Монгол Улсын шилдэг 10 боловсролын байгууллагын тоонд орсон.
Плехановын их сургуулийн салбар сургуульд зочилсон Оросын төлөөлөгчдийн дунд ОХУ-ын Шадар сайд Виктория Абрамченко, Шинжлэх ухаан, боловсролын дэд сайд Константин Могилевский, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд А.Н.Евсиков, мөн Оросын мужуудын тэргүүн нар, их сургуулиудын удирдлагууд байв.
Зочид тус салбар сургуулийг түшиглэн 2009 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй "Русский мир" сангийн өрөөтэй танилцлаа. Энэ нь дэлхийн улс орнуудад орос хэлний сурлагыг сурталчлан таниулах, соёл хоорондын яриа хэлэлцээг хөгжүүлэх, ард түмнүүд хоорондын харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд чиглэгдсэн олон улсын соёлын төсөл юм. Түүнчлэн Оросын төлөөлөгчид математик, орос хэл, бүжгийн хичээлд байлцав. Оросын тал эдийн засаг, байгаль орчин, мэдээлэл зүй, улс төр судлал зэргийн сурах бичгүүдийг тус сургуульд бэлэглэсэн. Энэхүү арга хэмжээ нь 2018 оноос хойш засвартай байсан 25 метр урттай «Далайн гахай» бассейныг нээх ёслолын үйл ажиллагаагаар өндөрлөсөн юм.
Шадар сайд Виктория Абрамченко хэлэхдээ "Тус салбар сургууль нь орос хэл, Оросын Холбооны Улсын боловсролын стандарт, арга зүй, мөн мэдээж Оросын соёлыг сонирхдог бүх хүмүүсийг татах цэг гэж хэлж болно. Өнөөдөр чухал үйл явдал болох гэж байгаад та бүхэндээ баяр хүргэе. Бид усан төрлийн спортоор хичээллэж, таашаал авах боломжийг хүүхэд залуучуудад олгох чухал объектыг өнөөдөр ийнхүү нээж байна. Энэ нь их сургуулийн усан бассейн юм. Улаанбаатарчуудын хувьд энэ нь спортоор хичээллэх шинэ талбар болох юм" гэжээ.
Тус усан бассейныг сурагч, оюутнуудад зориулан биеийн тамирын хичээл хийх, спортын дугуйлан зохион байгуулах, мөн сургуулийн багш, ажилтнуудын эрүүл мэндийг дэмжих зорилгоор ашиглах юм.
Сэтгэгдэл ( 5 )
Монголд байгаа их дээд сургуулиудаас сургалтын чанар хамгийн дээд түвшинд хүрсэн сургууль.
Анхны усан бассейнтай их сургууль бол биш ээ. Дотоод хэргийн их сургууль лав бассейнтай.
Слава украйн
Энэ новшийн оросын сургуулыг хаавал таарна
Dxis dotor bassen bdgl yum bnleeshd