ОБЕГ: Гал гарсан байшинд 11 хүн байснаас 5 иргэн аврагдсан

2023 оны 10 сарын 26

Онцгой байдлын ерөнхий газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

(2023.10.26)


Өнгөрсөн шөнө 25-26-нд шилжих шөнө СХД-ийн гуравдугаар хороонд гал түймэр гарсан. Шуурхай удирдлагын төвд 03:48 цагт гал түймрийн дуудлага ирсэн. Үйлчлэх хүрээний дагуу СХД-ийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах, аврах 26 дугаар анги хаягийн дагуу очсон. Ангиас 3 км зайтай байсан. Анги байгууллага хугацаа алдаагүй шуурхай очсон байна.

Албаны хүний өгч буй мэдээллээр галд өртсөн байшин нь мансарттай, залгаа гарааштай, тоосгон гадартай, палкан өвлийн байшин байжээ. Мөн залгаа 7х7 хэмжээтэй байшин руу гал үүсгэвэрлэсэн ч алба хаагчид хамгаалсан байна. Тухайн шатсан айл өрхөд 11 хүн, ажуугийн байшинд 1 хүн байжээ. Гал түймрээс таван иргэн аврагдаж, долоон иргэн амь насаа алдсан байна.

Д.Мөнхсайхан "Тухайн үед гал хүн бөх унтаж байх үед шөнө гарсан учраас гал дэлбэрчихсэн байсан. Энэ нь мэдээлэл хожуу өгсөн гэсэн үг.

Нэмэлтээр үйлчлэх хүрээний дагуу БГД-ийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах 18 дугаар анги ажилласан. Тухайн гал түймрийг НОБГ-аас 30 алба хаагч, дөрвөн авто машин 2:30 минут ажиллаж, бүрэн унтраасан.

Гал түймрийг бүрэн унтрааж, СХД-ийн Цагдаагийн хэлтсийн тасгийн даргаар ахлуулсан бүрэлдэхүүнд хэргийг хүлээлгэж өгсөн. Одоогоор Нийслэлийн цагдаагийн удирдах газар болон Мэдээлэл, шуурхай удирдлагын төвөөс холбогдох шинжээч, хэрэг бүртгэгч нар хэргийн газар үзлэг хийхээр ажиллаж байна.

Үзлэг дөнгөж хийгдэж байгаа учраас юунаас, яагаад гэдэг асуултад хариулах боломжгүй. Тэнд мэргэжлийнх нь хүмүүс хариулт өгөх гээд ажиллаж байна." гэлээ.


СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Иргэн та галын аюулгүй байдлаа хангаж, яндан зуухыг мэргэжлийн байгууллагын зөвлөсний дагуу ашиглахыг анхааруулж байна. Мөн гэртээ бензин, шатах тослох материал хадгалахгүй байх шаардлагатай. Түүнчлэн цахилгааны аюулгүй байдлаа дахин нэг шалгаж үзэхийг сануулахын сацуу цахилгаантай холбоотой зөвлөмж хүргэж байна. Юун түрүүн чанарын баталгаатай цахилгааны утас, холбогч унтраалга, залгуур разетка сонгоорой. Цахилгааны утсыг хивсэн доогуураа хэзээ ч бүү явуул. Анивчиж, дүнгэнэсэн гэрлийн шилээ яаралтай сольж, цахилгаан халаагуурыг шатаж болох даавуун эдлэлээс хол байлгахыг сэрэмжлүүлье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top