Тус Ажлын албанаас Хууль зүй, дотоод хэргийн яам, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлж буй “Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх төсөл”-ийн хүрээнд Сонгинохайрхан, Сүхбаатар дүүрэг болон Нийслэлийн цагдаагийн удирдах газрын харьяа гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид тусламж, үйлчилгээ үзүүлэх түр хамгаалах байрны үйл ажиллагаатай танилцах, туршлага солилцох зорилго бүхий арга хэмжээг зохион байгууллаа.
Туршлага солилцох арга хэмжээнд Эрүүл мэндийн яам, Цагдаагийн Ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэд үйл ажиллагаа явуулдаг 17 аймаг 4 дүүргийн гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид тусламж үйлчилгээ үзүүлдэг түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйч нар оролцлоо.
Сэтгэгдэл ( 0 )