Л.Энх-Амгалан: Сургуулийг хоолны түүхий эдээр хангадаг 4 компани ЦАВЧАА хийдэг

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 10 сарын 27

 

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хоолны материалын зардалд улсаас өдрийн 1500 төгрөг төсөвлөдөг. Энэхүү төсөв хаанаа ч хүрэлцдэггүй бөгөөд хоолны түүхий эд нийлүүлж буй компаниуд цавчаа хийдэг тухай Боловсол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан дурджээ. 

Энэ тухай тэрээр "Нийслэлд байгаа цэцэрлэг, сургуулийг хоолны түүхий эдээр хангадаг төрийн өмчит 4 компани цавчаа хийдэг болсон. эдгээр компаниудыг татан буулгаж, зах зээлийнхээ зарчмаар худалдан авалт явагдах ёстой.

Сонгинохайрхан дүүрэг УИХ-ын гишүүн П.Анужин, Б.Жаргалмаа нарын санаачилгаар сургууль, цэцэрлэгийн гал тогоо бүрэн тоног төхөөрөмжөөр хангагдаж үлгэр жишээ дүүрэг болсон. Өнөөдөр нийслэлийн хэмжээнд 156 сургуулийн 50 хувь нь буюу 80 гаран сургууль түрээсийн гал тогоотой.

Бид түрээсийн гал тогоог халж байж 1 хүүхдийн хоолны материал худалдан авдаг 1500 төгрөгийг бага ч атугай үр дүнтэй зарцуулах боломж бүрдэнэ. Энэ 1500 төгрөг зөвхөн хоолны материал худалдан авах үнэ. Тогоочийн, хоол зүйчийн, цахилгаан, дулааны зардал тусдаа урсгал зардлаараа шийдэгддэг.

Бид өнөөдрийг хүртэл явж ирсэн энэ тогтолцоогоо эргэж харах цаг нь болсон. Нийслэлд олон улсын байгууллагын төслөөр 10 сургуулийн гал тогоог шинэчлэх төсөл явж байна. Төрийн өмчийн сургуулиудаас аймгийн төв, сумын төвийн хоол үйлдвэрлэл харьцангуй боломж сайтай байдаг. Ихэнх сургууль, цэцэрлэгүүд гал тогоогоо өөрсдөө авч явдаг.

Нийслэлд цэцэрлэг, сургуулийг хоолны түүхий эдээр хангадаг 4 төрийн өмчит компанийн асуудал байна. Эдгээр нь цавчаа хийдэг компаниуд болчихсон. Үүнийг цаашид өөрчилж өөрсдөө гал тогооны менежментээ хийж чадахгүй байгаа сургууль, цэцэрлэг дээр дундын гал тогооны загварыг Солонгосын талтай хамтран хийж байна" хэмээжээ. 

Мөн Хан-Уул дүүргийн 18-р сургуулийн сурагчид 21 хоногийн зайтай хоёр удаагийн хордлогод орж, эмнэлэгт хүргэгдсэн. Эдгээр хүүхдүүдийг сургуулийн барилгаас бус мансууруулах төрлийн зүйлсээс үүдэн хордсон хэмээсэн бөгөөд удахгүй хүчний байгууллагууд энэ тухай мэдээлэл хийнэ гэжээ. 

 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(102.89.23.225) 2023 оны 10 сарын 28

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
DR. ADITYA(102.89.23.225) 2023 оны 10 сарын 28

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
зочин(103.57.94.75) 2023 оны 10 сарын 28

хүүхдийн хоол гэж хэзээ чбодохгүй баоиар шуналтанууд одоо тэр эцэг эх нар сайдыг муулах биш мансуурсан үр хүүхдээ яасанг цагдаагаас асууж шалгагдах болж дээ бүгд зомби нар болж дээ

0  |  0
Зочих(202.126.89.227) 2023 оны 10 сарын 28

Энэ ч харин ёстой үнэн дээ балиар юмнууд идэхийн донтой

0  |  0
зочин (103.212.117.58) 2023 оны 10 сарын 27

ЦАВЧАА МОНГОЛ,ХУЛГАЙЧ МОНГОЛ

0  |  0
Нараа(66.181.185.166) 2023 оны 10 сарын 27

Маш сайн мэдэрсэн байна. Зах зээлийн үнээс дэндүү өндөр үнээр нийлүүлдэг тухай сонссон, бүх материалын цэцэрлэгүүдэд нийлүүлдэг үнийг нь нийтлэхийг хүсэж байна.

0  |  0
ТАС(66.181.176.184) 2023 оны 10 сарын 27

Заавал компаниар дамжуулалгүйгээр тариаланч, малчин, гурилын үйлдвэр гэх мэтчилэн газруудтай гэрээ хийж болдоггүй юм уу

0  |  0
Irgen(59.153.112.240) 2023 оны 10 сарын 27

Huviin surguuliudin udiin hoolig yagaad haschihvaa.huviin surguuliin huuhduud huuhed bish yumuu said aa.

0  |  1
Иргэн(103.212.116.45) 2023 оны 10 сарын 27

Мэдээд байгаа юм бол хурдан шийдээч үхсэн дээ дүлэгнээд байгаа юм

0  |  1
Top