СЭРЭМЖЛҮҮЛЭГ I Томоохон даваануудад халтиргаа үүсчээ

2023 оны 10 сарын 30

Завхан аймгийн ихэнх суманд цас орж зарим улсын чанартай автозам болон томоохон даваанд халтиргаа үүсчээ.

Түүнчлэн Загастай, Ганц, Солонготын даваануудад цасан бүрхүүл тогтож халтиргаа гулгаа үүсээд байна. Тиймээс ард иргэд, жолооч та бүхэн орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлаа хангаж анхаарал болгоомжтой зорчино уу.

Мөн замын нөхцөл байдалд хурдаа тохируулж батлагдсан зам даваагаар өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг анхааруулж байна.

Ус цаг агаар, орчны мэдээ мэдээллээр өнөө өглөөний 08 цагийн байдлаар хамгийн их цасны зузаан Баян-Өлгий аймгийн Булган суманд 7 см байгаа бол, Завхан аймгийн Тэлмэн сум 7 см, Тосонцэнгэл, Нөмрөг,  Баянтэс, Түдэвтэй, Их-Уул, Баянхайрхан, Сонгино сумдын нутгаар 4-6 см зузаан цасан бүрхүүл тогтоод байна.

11 цагийн байдлаар Хөвсгөл Булган, Сэлэнгэ, Төвийн ихэнх, Дундговийн хойд, Хэнтийн Зүүн хойд хэсгээр цас орж байна. Мөн Говь талын нутгаар салхины хурд 15-20 м/с, зарим үед 22м/с хүрч хүчтэй салхилан шороон шуурга шуурч байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top