Энэхүү арга хэмжээг одоогийн байдлаар Хүрээмарал, Баянбулаг, Бууцагаан зэрэг сумдад зохион байгуулжээ. Тухайлбал,
- Суманд ажиллаж буй Хамтарсан баг, Хүүхэд хамгааллын багийн гишүүдэд нэгдсэн арга зүй өгөх, сургалт
- Аж ахуйн нэгж, дэлгүүрүүдээр орж “Сургуулийн орчинд хүүхдэд худалдаалахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүн”-ийг зарж борлуулж байгаа эсэхэд хяналт тавих, зөвлөмж өгөх
- ЕБС-ийн ахлах, дунд ангийн сурагчдад “Архи, тамхи, хорт зуршил, мансууруулах бодисоос татгалзах нь”, “Сэтгэл зүйч гэж хэн бэ?” сургалт
“Шилдэг хамтарсан баг” болзолт уралдааны явцын үнэлгээ хийх
- Эцэг эхийн зөвлөл” байгуулан ажиллах арга зүй, “Хүүхэд эрхэм хэрэглэгч”, “Хүүхдийн эрх ба бизнесийн зарчим” сургалт
- “Залуучуудын хөгжлийн салбар зөвлөл”, байгууллагын дэргэдэх “Залуучуудын зөвлөл” хуралдуулах, ажиллах арга зүйн талаарх сургалт
- 4 настай хүүхэдтэй аавуудад чиглэсэн сургалт
- Цахим орчинд өөрийгөө хамгаалах нь сургалт
- Үе тэнгийн дарамт дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх нь сургалт
- Сэтгэл зүйн зөвлөгөө, хүүхдийн мөнгөний болон бусад асуудлаар өргөдөл, гомдол хүлээн авах, зөвлөгөө мэдээлэл өгөх зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна.
Сэтгэгдэл ( 0 )