Аянга буусан тул Истанбул-Улаанбаатарын нислэгийг ХОЙШЛУУЛЛАА

2023 оны 11 сарын 03

МИАТ ТӨХК-ийн онгоц өчигдөр (2023.11.02) зорчигчдоо хүлээн авахаар Туркийн Олон улсын нисэх буудалд байх үед нь хаалга хэсэгт нь аянга бууж, нислэгээ хойшлуулсан байдаг.

Энэ талаар тус авиа компаниас "МИАТ ТӨХК-ийн 2023 оны арваннэгдгээр сарын 2-ны өдрийн Истанбул-Улаанбаатар чиглэлийн ОМ162 нислэгийн зорчигчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор агаарын хөлөгт техникийн үзлэг хийх зайлшгүй шаардлага гарсан тул нислэгийн хуваарьт цагийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж байна. Энэ талаар Зорчигчдод хүндрэл учруулж байгаадаа хүлцэл өчье. Нислэгийн аюулгүй ажиллагаа болон зорчигчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор шаардлагатай бүх арга хэмжээг авч ажиллаж байна. Та бүхнийг ойлгон хүндэтгэлтэй хандана гэдэгт итгэж байна. Нислэгийн мэдээллийн талаар эргэн мэдэгдэх болно" гэх мэдээллийг өглөө.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(139.5.216.115) 2023 оны 11 сарын 03

Барцадтай л бн даа эсвэл айхтар ослоос хамгаалж сэргиилэв үү

0  |  0
Top