АНХААРУУЛГА: Солонготын даваа, Ганцын даваа, Загастай даваанд их хэмжээний цас орж байна

2023 оны 11 сарын 04

А0603 дугаартай Олон улс, улсын чанартай авто замын Цэцэрлэг-Тосонцэнгэл-Нөмрөг чиглэлийн СОЛОНГОТЫН ДАВАА мөн А1102 дугааратай Мөрөн-Улиастай чиглэлийн ЗАГАСТАЙН ДАВАА, А1103 дугаартай Улиастай-Алтай чиглэлийн ГАНЦЫН ДАВАА-нд тус тус их хэмжээний цас орж байна. Иймд тус чиглэлд зорчихдоо авто машины бүрэн бүтэн байдлыг хангасан байх мөн хариуцан ажиллаж байгаа АЗЗА нарын шуурхай ажлын хэсгийн зааварчилгааг даган АНХААРАЛ болгоомжтой зорчихыг анхааруулж байна.

Чиглэл тус бүр дээр шуурхай ажлын хэсэг ажиллаж байна гэж “ЗАВХАН АЗЗА” ТӨХК /2023.11.04/-аас мэдээллээ.

Цаг уурын байгуулагын ирүүлсэн мэдээгээр 11:00 цагийн байдлаар Баянхонгор, Завхан, Архангай, Булган, Өвөрхангай, Төв аймгийн нутгаар цас орж, салхины хурд 15-20 м/с хүрч хүчтэй салхилж, цасан болон шороон шуурганы цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдаж байна.

Авто болон явган замд халтиргаа гулгаа үүсэж байгаа тул болзошгүй эрсдэлээс сэрэмжтэй байхыг ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газраас зөвлөж байна.

2023 оны арваннэгдүгээр сарын 05-09-нийг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

5-нд говийн аймгуудын ихэнх нутаг, төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 6-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 7, 8-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 5, 8-нд говь, талын нутгаар, 6-нд зарим газраар, 7-нд Алтайн салбар уулс, Арц богдын өвөр хоолойгоор секундэд 15-17 метр, зарим үед секундэд 20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -23...-28 градус, өдөртөө -12...-17 градус, Эг-Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -8...-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -6...-11 градус хүйтэн, өдөртөө -2...+3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -12...-17 градус, өдөртөө -5...-10 градус хүйтэн байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top