ТАНИЛЦ: Авто замын нөхцөл байдлын мэдээ

2023 оны 11 сарын 04

2023 оны арваннэгдүгээр сарын 04 ны өдрийн 13:00 цагийн байдлаар:

1. А14 дугаартай Ховд-Булган-Улсын хил чиглэлийн авто замд 2023 оны 11-р сарын 3-нд орсон цас болон хүчтэй цасан шуурганаар хэсэгчлэн хаагдсан, Хавчигийн хавцал, Бага улаан даваанд хунгарласан цас цэвэрлэж байна. /Ховд АЗЗА/

2. Олон улс, улсын чанартай А0603 дугаартай Цэцэрлэг-Тосонцэнгэл-Нөмрөг чиглэлийн авто замын Солонготын даваа, А1102 дугаартай Мөрөн-Улиастай чиглэлийн авто замын Загастайн даваа, А1103 дугаартай Улиастай-Алтай чиглэлийн авто замын Ганцын даваанд 2023 оны 11-р сарын 2-ны өдрөөс орсон цас хүчтэй шуурганы улмаас зорчих хэсэг цасанд дарагдсан байдалтай. Зам хариуцагч Завхан АЗЗА ТӨХК- ийн шуурхай ажлын хэсгүүд ажиллаж байна.

3. Бураат, Зээгтийн давааны замын цасыг өргөсгөж цэвэрлэх ажил хийгдэж байна. /"Жол" ХХК/

4. А0902 дугаартай Булган Мөрөн чиглэлийн 43км,61км,73 дахь километрүүдэд туузан хашлаганы доор шуурч овоорсон цасыг гараар цэвэрлэх ажил хийгдэж байна. /"Булган АЗЗА" ТӨХК/

5. А0501 дугаартай Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн хатуу хучилтаай авто замын дагуу тэнгэр бүрхэг байна. 54км-ээс 130км-ын хооронд замын үзлэг хийх, 92км-ээс 100км-ын хооронд замын зорчих  хэсэгт хальтиргаа гулгааг арилгахаар давс цацах, 130км-ээс 177км-ын хооронд замын үзлэг хийх, 154км-т хальтиргаа гулгаатай хэсэгт элс хайрган хольц цацах зэрэг ажлуудыг ИТА-2, үйлчилгээний машины жолооч-2, технологийн зориулалттай механизмын жолооч-2, замчин-8 нийт 14 хүний бүрэлдэхүүнтэй гүйцэтгэж байна. Шуурхай ажлын хэсэг Төв аймгийн Эрдэнэ суманд бэлэн байна. /"Багануур АЗЗА" ТӨХК/

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top