Цас ихтэй байгаа энэ үед авто зам, явган хүний болон нийтийн зам талбайд хальтиргаа гулгаа үүсэх эрсдэл улам бүр нэмэгдэж байна.
Гэнэтийн осол гэмтэл, болзошгүй эрсдлийн улмаас бэртэж гэмтэх, халтирч унах буюу уналтаас үүдэлтэй бэртэл гэмтлийн үед ТА өөрт хамгийн ойр байрлах Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв болон Салбар эмнэлэг (хуучнаар Түлэнхийн төв)-ийн Яаралтай тусламжийн тасагт тусламж үйлчилгээ авах боломжтой юм.
ГССҮТ-ийн Салбар эмнэлэгт осол гэмтлийн Яаралтай тусламжийг 24 цагийн турш харъяалал харгалзахгүй, оочер дараалалгүй үзүүлж буй бөгөөд Рентген, ЭХО, Компюьтер томографи зэрэг шаардлагатай оношлогоо шинжилгээг хийж байна.
Сэтгэгдэл ( 0 )