Их хэмжээний орсон цасыг цэвэрлүүлэх ажлыг шуурхай хийж эхэлжээ. Сонгинохайрхан дүүргийн Эмээлт, Баруунтуруун орчмоор цасан шуурга шуурч, их хэмжээний цас хунгарлаж, авто замын хөдөлгөөн түр хаагдсан.
Тэгвэл Эмээлтийн товчооны нөхцөл байдал дээр холбогдох албаны хүмүүс ажиллаж, шуурхай арга хэмжээ авчээ. Тус ажлын хүрээнд 35 хүний бүрэлдэхүүнтэй тусгай зориулалтын цас хусагч төхөөрөмжтэй хоёр автомашин, автогрэйдр, давс бодис цацагч техник механизмын хүчин чадалтайгаар үүрээр 04:00 цагаас эхлэн шуурхай баг гарган авто замын хөдөлгөөний зорчих хэсгийг чөлөөлж, хэвийн болгон ажиллажээ.
Сэтгэгдэл ( 0 )