Цасан шуурганд төөрсөн 25 ХҮНИЙГ эсэн мэнд оллоо

2023 оны 11 сарын 05

Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас энэ сарын 3-4-ний өдрүүдэд малд яваад төөрсөн, сураггүй болсон нийт 19 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Эдгээр нь Архангай, Ховд, Увс, Завхан, Төв, Өвөрхангай, Сэлэнгэ, Дорнод аймгийн 17 суманд 26 иргэн сураггүй болсон дуудлага байв. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллага, нутгийн захиргааны байгууллагын ажилтан, алба хаагчид ажиллаж, 25 иргэнийг эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.

Одоо Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд төөрсөн нэг иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top