С.Мөнгөнчимэг: Хүүхэд хамгааллын зардлыг 14.3 тэрбум болгохоор төсөвт тусгасан

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 11 сарын 06

Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг 2024 оны төсвийн төслийн талаар өөрийн цахим хаягаар дамжуулан, тодорхой, ойлгомжтой мэдээллийг олон нийтэд зориулан өгчээ.
Иргэдэд хялбар байдлаар хүргэж байгаа тэдгээр мэдээллээс онцлон хүргэж байна. 



2024 онд ХҮҮХДЭД ЧИГЛЭСЭН, хүүхдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор хэрэгжүүлэх арга хэмжээ
 

  • Хүүхэд бүрт хүүхдийн мөнгө, сар бүр 100.0 мянган төгрөг олгохоор тооцсон.
     
  • Хүүхэд хамгааллын зардлыг ирэх жил 14.3 тэрбум болгон нэмэгдүүлэхээр төсөвт тусгасан.
     
  • Бүх хүүхдийн Эрүүл мэндийн даатгалыг төрөөс 100% даана. 0-18 насны нийт 1.3 сая хүүхдийн ЭМД-д 106.6 тэрбум төгрөг 2024 оны төсөвт тусгасан.
     
  • Хүүхдийн Монголд эмчлэгдэхгүй өвчний төлбөрийн тусламжид зориулж ирэх жил 1 тэрбум төгрөг төсөвлөсөн. Мөн Эрүүл мэндийг дэмжих сангийн 10 тэрбум төгрөгөөс тодорхой хэсгийг нэмж, үүнд зарцуулахаар болж байгаа.
     
  • Боловсролын салбарын төсөвт ирэх жил нийт 4.3 их наяд төгрөг тусгагдсан байна.


Ирэх оны төсвийн төсөлд тусгагдсан ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАД чиглэсэн арга хэмжээ


ЦАЛИНГИЙН НЭМЭГДЭЛ
 

  • Төрийн бүх албан хаагчдын цалинг 10%-иар нэмэгдүүлнэ.
     
  • Нийтлэг үйлчилгээний ажиллагсдыг 20%-иар нэмэгдүүлэх. Үүнд нийт 217.7 мянган хүн хамрагдана.
     

ОРОН НУТГИЙН НЭМЭГДЭЛ
 

  • Суманд ажиллаж байгаа төрийн захиргааны болон үйлчилгээний бүх албан хаагчдад сар бүр үндсэн цалингийн 40%-иар нэмэгдэл олгоно.
     
  • Аймгийн төв болон нийслэлийн алслагдсан 3 дүүрэгт ажиллаж байгаа төрийн албан хаагчдад 20%-иар тооцож, орон нутгийн нэмэгдэл олгоно.


ОРОН НУТАГТ АЖИЛЛАХАД ҮЗҮҮЛЭХ ДЭМЖЛЭГ
 

  • Төрийн албан хаагчид орон нутагт байр худалдан авах тохиолдолд 3%-ийн Ипотекийн зээлд хамруулж, хүүгийн зөрүүг төсвөөс төлнө. Мөн урьдчилгаа төлбөрийн 60%-ийг Зээлийн батлан даалтын сан баталгаа гаргана.
     
  • Орон нутагт болон нийслэлийн алслагдсан 3 дүүрэгт тогтвор суурьшилтай ажиллаж байгаа ТЗ, ТМҮ-ний албан хаагчид 5 жил тутамд нэг удаа 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авна.
     
  • Энэ оноос эхлэн төрийн албан хаагчдын ажилласан жилийн нэмэгдлийг жил тутам олгодог болсон. Нэг жилээс дээш ажиллавал 1%, 2 жилээс дээш 2%, ... 12 жилээс дээш 12% гэх мэт нэмэгдэж байгаа.
     
  • Улаанбаатар хотоос орон нутагт шилжин очиж, ТЗ-ны албан хаагчаар ажиллавал 1 жил ажилласан хугацааг 1 жил 3 сараар, сум, тосгонд 1 жил 6 сар ажилласантай тус тус дүйцүүлэн тооцно.


Ирэх оны төсөвт МАЛЧДЫГ ДЭМЖИХ зорилгоор хэрэгжүүлж буй арга хэмжээ
 

  • Малчдын НДШ-ийн 50%-ийг төрөөс хариуцна. Төсвөөс 20.6 тэрбум төгрөгийг зарцуулахаар тооцсон.
     
  • Малчдад таатай татварын орчин бүрдүүлэхийг зорьж, "Малчдын борлуулсан малын гаралтай түүхий эдийг НӨАТ-аас чөлөөлж, НӨАТ-ын тайлан гаргах шаардлагагүй, хялбаршуулсан горимтой" болно.
     
  • Малын тоо толгойн албан татвараа малчид өөрсдөө тайлагнахгүй болж, татвараас тооцооллыг нь цахимаар хүргүүлдэг болж хялбарчилж байгаа.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(1.73.131.112) 2023 оны 11 сарын 06

yuch hiidgui muurdug avgai zail chi ⁉️ thuuthun Mongol huuhdiin udriin thainii mungu gargaj chadahgui avgai min chi naana yah hej suuj thag nuhthuuj sul thalin avaj suuna yasan tharaitai avgai Mongol huuhdiin udriin thainii mungu humsalj suuh yum avgai min

0  |  0
Top