Д.Тогтохсүрэн: Ерөнхий сайдын санаачилгаар тэтгэврийг ₮100 мянгаар нэмнэ

2023 оны 11 сарын 06

МАН-ын бүлгийн өнөөдрийн /2023.11.06/ хуралдаанаар 2024 оны төсвийн төслийг бэлтгэсэн ажлын хэсгийн мэдээлэл болон Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай Ажлын хэсгийн танилцуулгыг сонжжээ.

Бүлэг дээрх хоёр асуудал дээр нэгдсэн байр суурьт хүрсэн байна.


Тухайлбал, 2024 оны төсвийн талаар МАН-ын үлгийн дарга Д.Тогтохсүрэн “Төсвийн ажлын хэсэг хэд хэдэн зарчмын өөчлөлт хийхээр бэлтгэж байна.

Нэгдүгээрт орлогын нэмэгдүүлж, төсвийн тэнцлийг сайжруулах шаардлагатай гэж үзэж байгаа.

2024 оны төсвийн алдагдлыг Засгийн газар өргөн барихдаа ДНБ-ий 2.8 хувь алдагдалтай байхаар оруулж ирсэн. Ажлын хэсэг дээр нийт 590 тэрбум төгрөгөөр төсвийн тэнцлийг сайжруулах шаардлагатай гэж үзсэн. Ингээд төсвийн алдагдлыг 2 хувьд оруулах тооцооллыг хийсэн.

Тодорхой хэмжээний зардлыг бууруулах, хөрөнгө оруулалтын шинжтэй зарим зардлыг нэмэгдүүлэх зүйлүүд байгаа. Өнөөдөр ажлын хэсэг хуралдаж, маргааш Байнгын хороо хуралдаанаар тодорхой зардлын асуудлуудыг ярина.

Төсөв дээр авах шаардлагатай зарим арга хэмжээ байгаа. Засгийн газар 2024 оны төсвийг өргөн барихдаа Нийгсийн даатгалын сан буюу тэтгэвэр авагчдын  тэтгэврийн хэмжээг ирэх оны дөрөвдүгээр сарын 01-ээс эхлэн 10 хувь нэмэгдүүлэх төсөл орж ирсэн.

Бүлгийн өнөөдрийн хуралдаан дээр Ерөнхий сайдын санал болгож, 10 хувь гэдэг бага тэтгэвэр авагчдын хувьд бага байна. Үүнийг нэмэгдүүлэх хэрэгтэй гэж үзсэн.

Үүнийг бүлэг дээр ярьж, Нийгмийн даатгалын шимтгэл буюу тэтгэврийн хэмжээг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх, үүнтэй холбоотой эх үүсвэрийг ажлын хэсэг оруулж ирэх шийдвэр гаргасан” гэх мэдээлэл өглөө.

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нэрнүй(66.181.181.38) 2023 оны 11 сарын 07

Бүгдэд нь 100000 нэмээд инфляцитай уялдуулж тодорхой хувиар өсгөх нь шударга байхаа.\nЭнэ бага тэтгэвэр тогтоолгосон хүмүүсийн санал худалдаж авах гээд байгаатай агаар нэг юм шиг санагдаад байна.\nШудрагаар хөдөлмөрлөөд даатгалаа төлж байсан хүмүүсийг дандаа хэлмэгдүүлж байдгаа болиочээ...

1  |  1
Nergui(66.181.181.38) 2023 оны 11 сарын 07

Тогтохсүрэн гуай\nӨнгөрсөн жил арай гэж тэтгэврийн зөрөөг цэгцэлсэнээ бусниулах гээ юү...\nНДШ төлсөн төрснөөрөө тэтгэвэртээ авч өгдөг хуулиа баримтлах хэрэгтэйшдээ.\nНэртэйгээр нь бага тэтгэвэр авдаг хүмүүстээ сонгуулийн өмнө мөнгө тараасан нь шудрага биздээ.

1  |  0
Ьор(66.181.187.73) 2023 оны 11 сарын 06

Гутал өмп2 авч болохуу

0  |  0
Дорж(66.181.187.73) 2023 оны 11 сарын 06

Хөөе! Тэнэг хужирхай тогтохсүрэн гуай бага авдаг нь нэмэгдэх юмуу нийтэдээ юмуу?

1  |  0
Зочин(103.212.118.235) 2023 оны 11 сарын 07

\nБүрэн тэтгэврээ нэмэх хэрэгтэй НД-хувиараа ч,улсад ч ажилж төлж ирсэн байдаг.Хүнсний бүтээгдэхүүн өдөр өдрөөр нэмэгдэж бага тэртгэвэртэй ахмадууд сөхөрч бна даа.Нүд аних ч хэцүү болжээ хөөрхий...

2  |  1
Зочин(103.212.118.235) 2023 оны 11 сарын 06

Ядууралтай тэмцэх хэрэгтэй шдээ.Иргэн баян бол улс ч баян.Зөвхөн хонгийн хоолгүй бага тэтгэврийн хөгшидөө нэмээсэй.Гэдэс цатгалан их тэтгэвэр авдаг ахмадууд тэвчих хэрэгтэй.Жнь:1,8 к-3,4 сая тэтгэвэр авдаг ахмадууд ойлгох байхаа.Бид адилхан л энэ нийгмийг бүтээж ирсэн шүү. Ахмадуудын ялгаварлан гадуурхахгүй байхыг хүсэе

0  |  0
Зочин(111.239.157.104) 2023 оны 11 сарын 07

Уг нь ажил хөдөлмөр хийж улсад өндөр шимтгэл төлсөн хүмүүс тэтгэврийн доод хэмжээ авч байгаа хүмүүстэй адил тэтгэврээ нэмэгдүүлж байгаа нь шударга бус санагдаж байна.

3  |  0
бага тэтгэртэй хүний(220.255.95.45) 2023 оны 11 сарын 07

бага тэтгэвэртэй хүний тэтгэвэрийг нэмээчээ, өндөр тэтгэвэрийг улам их нэмээд байх юм, 400000-700000 төг авдаг хүмүүсийн тэтгэвэрийг ядаж 300000 төгрөгөөр нэмээчээ,1сая дээш бол 100000 төг нэм

2  |  0
Зочин(59.153.115.117) 2023 оны 11 сарын 06

9сайд ядууралтай тэмцээсэй сангийн сайд жавхлан 100к гэхээр тархинд нь цус харвах байхгй бага тэтгэвэртэй ахмадуудаа бодолцооч

0  |  0
Top