"Хохирогчид туслалцаа үзүүлэх” төслийн хаалтын арга хэмжээ зохион байгуулагдлаа

2023 оны 11 сарын 07

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, БНСУ-ын Жендэрийн тэгш эрх, гэр бүлийн яамтай хамтран “Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, бэлгийн мөлжлөгт өртсөн хохирогчид туслалцаа үзүүлэх” төслийг 2018 оноос 5 жилийн хугацаатай амжилттай хэрэгжүүллээ.

Төслийн гүйцэтгэгч байгууллагаар хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа “Хүйсийн тэгш эрх төв” ТББ ажилласан.

Төслийн хаалтын арга хэмжээ 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр зохион байгуулагдаж, уг арга хэмжээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Ганхүү, Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ч.Энх-Амгалан, тус Ажлын албаны дарга Л.Нямгэрэл, ХНХЯ-ны Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Баярмаа, Соёлын яамны Соёлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Наранцэцэг болон Бүгд Найрамдах Солонгос Улс дахь Азийн сангийн төлөөлөл, Соёлын яам, Цагдаагийн ерөнхий газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, дүүргүүдийн сургалтад хамрагдсан алба хаагчид, даван туулагчид, Олон улсын болон дотоодын төрийн бус байгууллагын төлөөлөл оролцлоо.

 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.89.113) 2023 оны 11 сарын 07

Хийлгэсэн нь хамаагүй сайн юм билээ вакцин өөрсдөө болон хүүхдүүддээ хийлгээрэй маш хэрэгтэй эд байдаг шүү эрс мэдэгдэж байналээ

0  |  0
зочин(66.181.186.118) 2023 оны 11 сарын 07

аймгуудын вакцин дууссан гээд хийхгүй байна хөгшчүүл үлдсэн байна

0  |  0
Top