Хөл даарах нь эрүүл мэндэд таагүй асуудлыг дагуулдаг. Өвлийн улиралд хөлөө дулаан байлгах аргуудаас танд хүргэе.
Ус уу
Цусны эргэлтээ сайн байвал хөл даарахгүй. Цусны эргэлтээ сайжруулахын тулд өдөрт 8-аас багагүй аяга ус уух хэрэгтэй байдаг. Ус ууснаар тэжээллэг бодис болон хүчилтөрөгч биеийн бусад эрхтэн, эд эсэд тарна.
Сармис ид
Сармис нь зүрхний үйл ажиллагааг сайжруулж, даралтыг тогтворжуулна
Цагаан гаа хэрэглэ
Цагаан гаа нь мөн цусны эргэлтийг сайжруулж, халуун дулааныг ялгаруулдаг. Мөн чангарсан булчинг суллаж, гар хөл чилэх, хөших зэргийг арилгадаг.
Загасны тос хэрэглэ
Загасны тос нь Омега-3 тосны хүчлээр баялаг. Энэ нь судсан дахь өөх тосыг зайлуулах замаар цусны эргэлтийг сайжруулж, бие дэх холестерины хэмжээг багасгадаг..
Сэтгэгдэл ( 0 )