ГССҮТ-ийн алсын дуудлагын баг Говь-Алтай аймагт хавсарсан хүнд гэмтэлтэй өвчтөнд мэс засал хийлээ

2023 оны 11 сарын 08

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн алсын дуудлагын баг энэ сарын 02-ны өдөр Говь-Алтай аймагт ажиллаж, гар сарвуу дээд мөчдийн гэмтэл болон цээжний хөндийн битүү гэмтэл, хавирганы тогтворгүй хугарал хавсарсан хүнд өвчтөнд мэс заслын яаралтай тусламж үйлчилгээ үзүүллээ.

Тус баг бүрэлдэхүүнд ГССҮТ-ийн Хавсарсан гэмтлийн мэс заслын тасгийн эрхлэгч П.Баярсайхан, Гар сарвуу бичил мэс заслын тасгийн эмч Д.Даваажаргал, Мэс заслын тасгийн сувилагч С.Дорж, жолооч И.Сүхбат багтсан бөгөөд Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасгийн их эмч, Монгол Улсын гавьяат эмч Л.Гантөмөр, Гэмтлийн тасгийн эмч Ш.Дагва, Б.Ганхүрэл, Б.Баатарцогт, мэдээгүйжүүлэгийн эмч Т.Санчир-Од болон сувилагч н.Бадмаа, н.Бямбажав, н.Ундармаа, асрагч н.Баасанжаргал нартай хамтран мэс засал эмчилгээг амжилттай хийсэн байна.

Өдгөө өвчтөний биеийн байдал тогтворжиж, Эрчимт эмчилгээний тасагт мэс заслын дараах эмийн эмчилгээ хийлгэж байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.131.241.13) 2023 оны 11 сарын 08

баяр хүргэе.

0  |  0
Уншигч(213.55.243.14) 2023 оны 11 сарын 08

Та бүхэндээ бүгдэд нь баяр хүргэж аз жаргал, эрүүл энх, амжилт сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе

0  |  0
Top