СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гол, мөрөн, нуурын мөсний зузаан харилцан адилгүй байна

2023 оны 11 сарын 09

Ойрын өдрүүдэд хүйтний эрч эрс чангарч байгаа хэдий ч гол, мөрөн, нуурын ус хөлдөж мөсний зузаан харилцан адилгүй байна.

Иймд иргэд та бүхэн

-Шөнө оройн цагаар холын замд гарахгүй байх, 

-Зам товчилж гол, нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байх,

-Баталгаатай зам, гүүрээр зорчих,

-Автомашины бүрэн бүтэн байдлыг хангах,

-Хувийн бэлтгэл, аюулгүй байдлаа бүрэн хангахыг Нийслэлийн онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top