Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнайгаар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр /2023.11.08/ “Дулааны III цахилгаан станц” ТӨХК, “Амгалангийн дулааны станц” ТӨХК-ийн өргөтгөлийн барилга угсралтын талбайд ажиллалаа.
“Дулааны III цахилгаан станц” ТӨХК-ийн өвлийн бэлтгэл хангах ажлууд хуваарийн дагуу хийгдэж, өнөөдрийн байдлаар 96%-ийн гүйцэтгэлтэй байна.
Авлага, өглөг сүүлийн жилүүдтэй харьцуулахад буурсан гэдгийг хэлж байсан юм.2023-2024 оны өвлийн оргил ачааллын үед нөөц тоноглолгүй ажиллах ба дулааны эрчим хүчний түгээлт суурилагдсан хүчин чадлаас давах, зарим үндсэн тоноглолууд хэт өндөр насжилттай болсон төдийгүй зайлшгүй шинэчлэх шаардлага үүссэн, ОХУ-Украйн улс хоорондын үл ойлголцлоос хамаарч тоног төхөөрөмжийн сэлбэг материалын хомсдол үүсэх болон үнэ нэмэгдсэн зэрэг тулгамдаж буй асуудлуудын талаар танилцуулав.
Улаанбаатар хотын зүүн бүсийг дулааны эрчим хүчээр хангадаг Амгалангийн дулааны станцыг 116 МВт-ын хүчин чадалтай нэг зуухаар өргөтгөх ажил 76%-ийн гүйцэтгэлтэй байна.
Төслийн барилга угсралтын ажлыг төлөвлөгөөний дагуу 2024 оны долоодугаар сард дуусгах байсан ч захиалагч талын хүсэлтээр хугацааг шахаж, ирэх 12 дугаар сард сүлжээнд залгахаар уртасгасан цагийн хуваарийн дагуу шахуу ажиллаж байгаа талаар гүйцэтгэгч БНХАУ-ын “Хунан Индастриал Экүйпмент Инсталэйшн” ХХК-ийн удирдлагууд хэлж байлаа.Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай төслийг богино хугацаанд шахаж, дэвшилтэт технологи бүхий зуухын бүтээн байгуулалтыг гүйцэтгэж буй хамт олонд талархал илэрхийлж, ажлын амжилт хүслээ.
Мөн шаардлагатай дэмжлэгийг ч үзүүлэн ажиллана гэдгээ илэрхийлсэн юм.Төсөл хэрэгжсэнээр байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай дэвшилтэт технологийн ус халаалтын нэг зуухаар өргөтгөж, Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, Улиастай орчмын дахин төлөвлөлтийн хүрээнд бий болох орон сууцны шинэ хорооллуудыг дулааны эрчим хүчээр хангах юм.
Сэтгэгдэл ( 2 )
50 Mbt tsahilgaan I urgetgel hiih ee bolson yum uu?
Хужаагаас өөр улс орон байдаггүй юм шиг байх юмаа