СХД-ийн түр хамгаалах байрны үйл ажиллагаатай танилцлаа

2023 оны 11 сарын 10

 

Хууль зүй, дотоод хэргийн яам, Азийн хөгжлийн банк хамтран "Хүүхэд эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх төсөл"-ийг хэрэгжүүлж байгаа.

Төслийн хүрээнд СХД-т гэр бүлийн хүчирхийллийн хохирогч хүүхэд эмэгтэйчүүдэд зориулсан Түр хамгаалах байрыг ашиглалтад оруулсан.

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо, ХЗДХЯ-ны ТЗУГ-ын дарга П.Хадбаатар, тус Ажлын албаны дарга Л.Нямгэрэл, АХБ-ны Монгол Улсыг хариуцсан гүйцэтгэх захирал Жастин Диокно-Сикат, АХБ-ны Япон Улсыг хариуцсан гүйцэтгэх захирал Шигео Шимизү, АХБ-ны Зүүн Азийн газрын ерөнхий захирал Терека Ко, АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Шэннон Коулин, “Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” төслийн удирдагч Г.Саранзаяа болон бусад холбогдох албаны хүмүүс СХД-ийн түр хамгаалах байрны үйл ажиллагаатай танилцлаа.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top