ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2023 оны 11 сарын 13

Өнөөдөр 2023.11.13. Билгийн тооллын 30. Монгол эх оронд маань нар 07 цаг 54 минутад мандлаа, 17 цаг 18 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө -6 хэм, шөнөдөө -15 хэм. Та хувцасаа тохируулж өмсөөрэй.

Өнөөдөр Олон улсын харааны бэрхшээлтэй хүмүүсийн өдөр. Мөн Зайдасны мэндэлсэн өдөр. Македонид өнөөдөр Үндэсний мод тарих өдөр бол ОХУ-д төрийн нууцыг хамгаалах албаны өдөр аж.

Энэ өдөр Америкийн сагсан бөмбөгч Рон Артест, Японы дуучин Такүя Кимүра, Шотландын жүжигчин Жерард Батлер, Америкийн жүжигчин, Оскарын шагналт Вупи Голдберг, Америкийн эрдэмтэн Кристоф Кох зэрэг алдартны мэндэлсэн өдөр.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1904 оны энэ өдөр Японд анх удаа “Коммунист намын тунхаг” хэвлэгджээ.

1909 оны энэ өдөр АНУ-ын Черри нүүрсний уурхайд дэлбэрэлт болж, 250 уурхайчин амиа алдсан байна.

1940 оны энэ өдөр “Willis Motor Co” компани анхны жийп машины туршилтыг хийжээ.

1947 оны энэ өдөр ЗХУ-д алдарт АК-47 автомат буу “мэндэлсэн” байна.

2015 оны энэ өдөр Парист алан хядах ажиллагаа болж, 120 хүн амиа алджээ.

Өнөөдөр үс засуулвал Эрлэг лугаа учирна.

Эл өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, сүм дуганыг сэргээх, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Харин газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай.

Хол газар явах бол урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.   

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top