Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Дүүргийн Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх Ажлын хэсэг байгуулах Захирамж гаргажээ.
Ажлын хэсэг нь тус Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаа, захирамжлалын баримт бичиг, төрийн үйлчилгээний чанар, хүртээмж, хөрөнгө оруулалтын ил тод байдлын талаар хяналт, шалгалт хийхээр байгуулагдсан байна.
Дүүргийн Засаг дарга холбогдох хяналт шалгалтыг 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн дотор хийж гүйцэтгэн, тайлан мэдээг танилцуулахыг үүрэг болгожээ.
Гэвч Ажлын хэсэг өнөөг хүртэл хяналт шалгалтаа эхэлж ч амжаагүй байна. Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Э.Наранхүү шалгалтаас зугтсан уу, ажлын байран дээрээ ирэхгүй байгаа гэх. Нөгөөтэйгүүр, Ажлын хэсгийнхэн яагаад энэ шалгалтыг хийх гэж шамдахгүй байна вэ гэсэн асуулт тавигдана.
Засаг даргын үүрэг өгсөн хугацаа дуусахад хэдхэн хоног үлджээ. Энэ хугацаанд бүхэл бүтэн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг шалгаж, бодит дүгнэлт гаргана гэдэг эргэлзээтэй юм.
Сонирхуулахад, Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд дараах есөн гишүүн багтжээ.
Ахлагч: Засаг даргын орон тооны зөвлөх Ч.Болормаа
Гишүүд:
-Засаг даргын Тамгын газрын дарга П.Баянбаатар,
-Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Бадамцэцэг,
-Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Г.Хурцбаяр
-Засаг даргын Тамгын газрын Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтсийн дарга М.Навчаа
-Дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Н.Ариунаа
-Дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Д.Оюунбилэг
-Дүүргийн худалдан авах ажиллагааны албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Отгонбаяр
Нарийн бичгийн дарга: Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Н.Наранзул
Сэтгэгдэл ( 0 )