Ирээдүйгээ хүндлэн, зам тавьж буй БНСУ...
Өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 16-ны өдөр БНСУ-д сурагчдын Элсэлтийн ерөнхий шалгалт зохион байгуулагдаж байна. Энэ өдөр орчны дуу чимээг хязгаарлах зорилгоор маш олон зохион байгуулалтыг тус улс хийдэг.
Автомашины хөдөлгөөн, онгоцны нислэгийн цагийг хүртэл зохицуулж, чанга дуу чимээг хязгаарладаг.
Энэ хязгаарлалтад МИАТ компанийн онгоцны нислэг мөн багтсан бөгөөд Улаанбаатар - Пусан чиглэлийн арваннэгдүгээр сарын 16-ны өдрийн ОМ311 аяллын нислэг 1 цагаар хойшлон, “Чингис Хаан” олон улсын нисэх буудлаас 09:30 цагт хөөрч, Пусан хотод 14:00 цагт (Орон нутгийн цагаар) буухаар төлөвлөсөн байх жишээтэй.
Элсэлтийн шалгалтын хүрээнд БНСУ-ын хэмжээнд Шалгалтын 1279 цэгт есөн цагийн турш нийт таван удаа шалгалт авна. Уг шалгалтад 504,588 ахлах ангийн сурагч, төгсөгч болон бусад бүртгүүлэгчид хамрагдаж байгаа бөгөөд Ковидоос хойш анх удаа батлагдсан тохиолдолтой өвчтөнүүд халдвар аваагүй бусад хүмүүсийн хамт шинжилгээ өгч байна.
Жил бүрийн арваннэгдүгээр сарын гурав дахь долоо хоногийн пүрэв гарагт болдог ЭЕШ нь улсынхаа шилдэг их, дээд сургуульд элсэн орохын тулд олон жилийн турш шаргуу бэлдсэн сурагчдын хичээл зүтгэлийнхээ үр шимийг хүртэх өдөр гэж өмнөд солонгосчууд улс даяараа хүндэтгэлтэй ханддаг.
Жилд ердөө ганцхан удаа болдог уг шалгалт нь сурагчид төдийгүй эцэг, эхчүүдийн хувьд чухал өдөр бөгөөд насан туршынхаа карьерийг тодорхойлох цаг үе хэмээн үзэж, өндөр ач холбогдол өгдөг.
Тиймээс Элсэлтийн шалгалт болж байгаа өдрийг орон даяар чухалчлан авч үзэн, анхаарал хандуулсаар байна.
Өнөөдрийн тухайд гэхэд, англи хэлний сонсголын шалгалтын үеэр шалгалт өгч буй сурагчдын анхаарлыг сарниулахгүйн тулд тус улсад 13.05-13:40 цаг хүртэлх хугацаанд нисэх онгоцны хөөрөх, буух хөдөлгөөнийг хоригложээ.
Онцгой байдлын зорилгоор нислэг үйлдэж байгаа онгоцнууд хязгаарлалтын хугацаанд 3 км ба түүнээс өндөрт байх ёстой ба энэ хугацаанд нийт 94 нислэгийн хуваарьт өөрчлөлт оруулсан талаар тус улсын Тээврийн яамнаас мэдээлжээ.
Энэ өдөр шалгуулагчдыг цагтаа амжиж шалгалт өгөх газраа хүрэхэд туслах зорилгоор Сөүл хотын метрог өглөөний 06:00-10:00 хүртэл, автобусыг 07:00-09:00 хүртэл өргөтгөсөн байдлаар явуулжээ.
Мөн хоцорсон сурагчдыг шалгалтын байрандаа цагтаа ирэхэд нь туслахын тулд цагдаагийн машинууд болон бүс нутгийн төрийн албан хаагчид машинаар үйлчилж байна.
Сөүл хотын төрийн байгууллагууд болон ойр орчмын газрууд замын түгжрэлийг бууруулах зорилгоор өглөөний 10:00 цагт ажлаа эхлүүлжээ. Өмнөд Солонгосын хөрөнгийн бирж болон валютын захын ажиллах цаг мөн 10:00 цагаас эхэлж, нэг цагаар хойшлогдсон гэж албаныхан мэдээллээ.
Сэтгэгдэл ( 5 )
Монгол адилхан болох хэрэгтэй
solongosiin tuhai medee mongold heterhii ih yawaad bga yum bishuu. solongosuud tiim uhamsartai gaihaltai humuusuu? tiim bol yagaad daewoo gedeg compani n mongoliig luiwardchihsan yum be? samsung gedeg compani n yagaad mongoliin tomor zamiin 200 say dollariig 10 jiliin omno luiwardchihsan yum?
Ene solongos bidnart Tamar hamaatai yum,irj bga juulchdaa soyoltoi bolgo,ichihchgui IH delgur dotr bognorchood zam tavij ogdgui,buh nasni humus toirch yavaa haragddg,daguulj yavaani ch hrldeggui,Tim soyoltoi uls yum bol busad ulsd ayalahgda busdig hundelg BH heregteishtei,haltaisn tsarailchad,bid chgui tsaraichgui yumnud bj huni dolgoider harm davarsn yumnud.zz
Бид бусдыг заавал дуурайх ёсгүй. 3,5 сая хүн амд дээд сургуулийн дипломтой иргэдийн тоо ихдэж байгаа.
Улс эх орон нь ингэж зохион байгуулдаг юм байна даа !!!!!!!!!!!