Өвлийн хүйтэнд автомашин асаахдаа анхаарах зүйлс

2023 оны 11 сарын 16

Өвлийн улирал эхэлсэнтэй холбогдуулан жолооч танд автомашин асаахдаа анхаарах зүйлсийн талаар дараах мэдээллийг хүргэе.


Аккумляторын ачааллыг бууруулах машиныхаа хаалгыг бүрэн хаах. Хөгжим, халаагуур, гэрэл гэх мэт машин доторх бүх зүйлээ унтраах.

Түлхүүрээ хамгийн ихдээ 10 секунд дараарай.

Түлхүүрээ 10 секундээс удаан эргүүлэх хэрэггүй.

Ингэснээр стартер буюу манайхны хэлж заншсанаар "стачер" хэт их ачаалахаас зайлсхийх юм.

Машин асахгүй бол аккумлятор цэнэг автал хүлээгээрэй.

10 секунд түлхүүрээ эргүүлсний дараа машин асахгүй бол түлхүүрээ буцаан, хоёр минут хүлээнэ.

Машин асааж хүчрэхгүй болсон аккумляторыг холбож асаагаарайХөдөлгүүр асах шинжгүй байвал аккумляторын цэнэг дуусаж, суусан гэсэн үг. Энэ үед холбогч хэрэгтэй бөгөөд өөр нэгэн машинтай холбож, асаах хэрэгтэй юм.

Холбогч дээр (+) гэсэн тэмдэглэгээг өөрийн болон нөгөө машиныхаа аккумляторын (+) тэмдэглэгээ дээр тааруулна. Мөн (-) аккумляторын тэмдэглэгээ дээр (-) холбогчийг байрлуулна.

Цэнэггүй аккумляторыг цэнэг авхуулахын тулд холбосныхоо дараа хэдэн минут хүлээнэ. Машинаа асаачхаад жаахан "хаазлаад" өгөөрэй.

Зориулалтын аккумлятор халаагч  ашиглах. Та худалдаж аваад машиндаа суурилуулж болох бөгөөд ингэхдээ заавал мэргэжлийн хүнээс зөвлөгөө аваарай.

Ил гал гаргахыг хориглоно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top