Өмнөговь аймгийн 15 сумын малчдын төлөөлөл хуран цуглаж зөвлөгөөн чуулганд оролцож байна. Малчдын зөвлөгөөн нь 2 жил тутам зохион байгуулагддаг хэдий ч цар тахлын улмаас товлосон жилдээ зохион байгуулагдаагүй юм.
Энэ удаагийн зөвлөгөөнд 420 гаруй малчид ирж оролцож байна. Говь нутагт цаг уурын өөрчлөлт болж жил ирэх тутам ган гачиг болох давтамж нэмэгдэж малчдын аж ахуй амьдралд ихээхэн нөлөө үзүүлж байгаа юм.
Иймд малчдынхаа дуу хоолойг сонсох, тэдний санал санаачилгыг ажил хэрэг болгох зорилготойгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа билээ. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Нутгийн хишиг” хөтөлбөрийн хүрээнд хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх зорилт бүхий “Чинээлэг малчин”, “Нутгийн үйлдвэрлэгч”, “Бэлчээр усжуулалтын 2-р аян” зэрэг дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм.
Сэтгэгдэл ( 2 )
eviide neeh engertee garaa tavj yug ilerhiileed bgaa yum bol malchid min ee ta nariin eruul mend naad saihan chiher chig ug yarij bgaa uher ganthaara hariuthlaga toothoj chadah u ⁉️ malchid min ee luivarchidiin ugend huurtagdah odoo ue bich naad banhartai harilthan tohir malchid uvduj zovhod malchidiin aimag emgen n buren tohchilt malchidad daraalal uusgehgui turgen shuurhai ajildag malchidad hundrel uchruuldgui uilchelgee shaardaj bna chadahgui bol sanal uguh hereggui ⁉️ Mongol uls iin oron nutagt ajilj malchid une thentei baigaasai
Өмнөговьд уул уурхай л гол гамшиг болж байна, түүнийг л ярьж, дээш нь мэдүүлэх хэрэгтэй байна.