ЦАГ АГААР I Өдөртөө +3 градус дулаан байна

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 11 сарын 19

 

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Өнөө маргаашдаа  ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө хүйтний эрч суларна.

2023 оны 11-р сарын 18-ны 20 цагаас 11-р сарын 19-ний 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Монгол-Алтайн уулсаар, өдөртөө Монгол-Алтай, Хөвсгөлийн уулсаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -18...-23 градус, Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -13...-18 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -2...-7 градус, бусад нутгаар -7...-12 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -5...-10 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 0...-5 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +6...+11 градус, бусад нутгаар 0...+5 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -16...-18 градус, бусад хэсгээр -9...-11 градус хүйтэн, өдөртөө +1...+3 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө -16...-18 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө -16...-18 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим  байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top