Сэтгэл судлаач нарын тодорхойлсноор зүүд нь бидэнд тустай зүйл юм. Бид зүүднээс асуудлын шийдлийг олох нь ч бий. Зүүдний тухай таван баримтыг хүргэе.
Шийдэл олдог
Зүүдлэх үед бидний бодол санаа бодит байдал, тогтсон логикийн хязгаарлалтгүйгээр асуудлыг бүрэн ойлгож, сэрүүн байхдаа төсөөлж байгаагүй шийдлийг гаргаж ирдэг аж. Иймээс унтаж амарч, зүүдлэх нь асуудлыг шийдэхэд сайн үр нөлөөтэй юм.
Эдгэрнэ
Тархин дахь стресс дамжуулагч мэдрэлийн эсүүдийн идэвх нойрсох үед буурдаг. Судлаачдын үзсэнээр, энэ нь хүнд хэцүү дурсамжийн хүчийг сулруулж, сэтгэлзүйн хувьд эдгэрэхэд тусалдаг аж. Зүүдэндээ та асуудлыг сэтгэлзүйн хувьд эрүүл аргаар шүүн тунгаана.
Хүслээ биелүүлэхийн тулд зүүдэлдэг
Зигмунд Фройдын үзсэнээр, хар дарсан зүүд гэх мэт бүхий л зүүд нь бидний өдөр тутмын амьдралын дүр зургийн цуглуулга аж. Эдгээр нь бидний далд ухамсрын хүслийг гүйцэлдүүлэхтэй холбоотой юм. Зүүдэндээ дүгнэлт хийснээр далд ухамсрын агуулгыг нээн илрүүлж, сэтгэлзүйн асуудлыг шийдэж болно гэж Фройд үзжээ.
Санахын тулд зүүдэлдэг
Тархины үйл ажиллагааг сайжруулахын тулд нойр хэрэгтэй ч унтаж байхдаа зүүдлэх нь бүр ч сайн аж. Ой тогтоолтын зарим үйлдэл биднийг зөвхөн унтаж байхад илэрдэг бөгөөд зүүдлэх нь санах, тогтоох үйл явц болж байгаагийн илрэл юм.
Мартахын тулд зүүдэлдэг
Биднийг унтаж байхад тархины шинэ бор хальс хэрэггүй мэдээллийг устгадаг. Ийнхүү зүүдэндээ зарим зүйлийг мартахгүй бол тархи хэрэггүй мэдээллээр дүүрч, сэрүүн үед огт хэрэггүй бодлууд биднийг сатааруулах аж.
Сэтгэгдэл ( 0 )