Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр хулгайн анчид буга агнасан гэх мэдээлэл гарсан. Тэгвэл энэ нь ташаа мэдээлэл болохыг Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас мэдээллээ.
Богдхан уулын дархан цаазат газрын Төр хурахын амны чиглэлд хоёр толгой буга төмөр замын хамгаалалтын хашааг давж орсноор галт тэргэнд дайруулсан осолджээ. Энэ талаарх мэдээллийг анх 2023 оны арваннэгдүгээр сарын 17-ны 22 цаг 40 минутад машинист н.Батхишиг Төмөр замын удирдах газарт мэдээ өгсөн байна.
Тус мэдээллийн дагуу Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа болон Төмөр замын Цагдаагийн газраас бүрэлдэхүүн ажиллажээ.
Сэтгэгдэл ( 0 )