Тус ажлын алба, Монголын маркетингийн холбоо хамтран Ази Номхон далайн орнуудын бүтээлч салбарын хамгийн том наадам болох “Spikes Asia Festival of Creativity” тэмцээний #Young_Spikes_Competition тэмцээнийг Монгол Улсад 12 дугаар сарын 1,2-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.
Тэмцээнд оролцогчид нийгэмд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх бүтээлч кампанит ажлыг боловсруулан өрсөлдөх бөгөөд баг тус бүр хоёр гишүүнтэй оролцох юм. Түрүүлсэн баг эх орноо төлөөлж Сингапур улсад зохиогдох “Spikes Asia Festival of Creativity” тэмцээнд өрсөлдөнө.
Та уралдаанд оролцохыг хүсвэл доорх холбоосоор бүртгүүлнэ үү.
https://forms.gle/TamuDe78Bcfzt1rt5
Холбоо барих утас: 89266145, 88622638
Сэтгэгдэл ( 0 )