Цасанд суусан таван автомашиныг гаргаж, 11 иргэний аюулгүй байдлыг хангалаа

2023 оны 11 сарын 22

Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн нутгаар цас орж, Говь-Алтай, Дундговь, Сэлэнгэ, Төв, Өвөрхангай, Өмнөговь аймгийн нутгаар шуурсны улмаас цасанд суусан таван удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдлээ.

Тодруулбал,  Увс аймгийн Наранбулаг суманд нэг, Дорноговь аймгийн Алтанширээ суманд хоёр, Төв аймгийн Мөнгөнморьт суманд нэг, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд нэг дуудлагын дагуу тухайн орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэсэн.

Алба хаагчид цасанд суусан таван автомашиныг татан гаргаж, 11 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top