Төөрсөн 294 иргэнийг эсэн мэнд олж, 14 иргэнийг эрэн хайж байна

2023 оны 11 сарын 23

Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Дорноговь аймагт цасан шуурганд төөрсөн, сураггүй болсон нийт 55 иргэнээс 10:00 цагийн байдлаар 41 иргэнийг эсэн мэнд оллоо.

Дээрх аймгийн 9 суманд 14 иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Ингэснээр цасан шуурганд төөрсөн, сураггүй болсон 308 иргэнээс 294 иргэнийг эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top