Орос хэлийг сонирхолтой аргаар сурах төв нээгджээ

2023 оны 11 сарын 29

Төв аймгийн Зуунмод суманд энэ сарын 27-нд сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий Орос хэлний төв нээлтээ хийжээ.

Тус аймгийн “Хүмүүн” цогцолбор сургуулийн сурагчид орос хэлийг гүнзгийрүүлэн судлах, Оросын соёл, түүхтэй танилцах орчин үеийн боловсролын шинэ орон зай, танхимтай боллоо. ОХУ-ын ГХЯ-ны харьяа Россотрудничество агентлаг тус орос хэлний төвийг орчин үеийн тоног төхөөрөмж, шаардлагатай арга зүйн болон уран зохиолын ном зохиолоор ханган хүлээлгэн өгчээ.

Нээлтийн ёслолд ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиков, Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар, Россотрудничество агентлагийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга В.В.Кильпякова, Монгол Улсын баатар, ОХУ-ын баатар, Ж.Гүррагчаа зэрэг хүндэт зочид оролцжээ.

ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Евсиков “Багш сурагчид үр дүнтэй хичээлээ явуулах боломжтой хамгийн сүүлийн үеийн техник, тоног төхөөрөмжөөр хангагдсан интерактив танхим Төв Азид Монголд анх удаа нээгдэж байна. “Хүмүүн” сургуулийн багш, сурагчдын орос хэлний мэдлэг өндөр байгааг хараад үнэхээр их бахархлаа. Өнөөдөр нээгдэж байгаа төвийн сурагчид Оросын их, дээд сургуульд элсэн суралцахын тулд орос хэлний мэдлэгээ сайжруулах нь чухал юм. Монголын сургуулийн сурагчид орос хэлийг сайн эзэмшсэнээр ОХУ-ын их дээд сургуулиудад сурч бэлтгэгдэн, Монголд эрэлт хэрэгцээтэй өндөр мэргэшсэн мэргэжилтнүүд болон ирж, улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна” гэлээ.

Россотрудничество агентлагийн Монгол дахь төлөөлөгчийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Валерия Кильпякова “Өнөөдөр бид Төв аймагт орчин үеийн телевиз, интерактив самбар зэргээр тохижуулсан орос хэлний төвийг нээсэндээ баяртай байна. Энэ төвд хүүхдүүд орос хэл сурахад шинэ номнууд, орчин үеийн технологи ашиглан орос хэл сурахад тухтай байх болно. Анги доторх тавилга нь шилжиж өөрчлөгддөг учраас хичээлийг сонирхолтой маягаар сэдэвчилж орох боломжтой” гэв.

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ард(172.59.229.122) 2023 оны 11 сарын 30

Хайран цагаа дэмий битгий үр. Англи хэл сур хоол болно шүү? Бүхийл гол мэдээлэл англи хэл дээр байна шүү дээ.

0  |  0
Бодит байдал(103.57.93.253) 2023 оны 11 сарын 29

Хэрэглээ байхгүй хэлээр яадаг байна аа,хүүхдүүд ээ томчуудын тоглоом болж хэрэггүй.

0  |  0
зочин(66.181.166.196) 2023 оны 11 сарын 29

Хэрэглэх орчин нь байхгүй болчихсон хэлийг хичнээн боловсронгуй аргаар заагаад ч нэмэргүй л баймаар, одоо орос руу сургуульд явья гэх хүн ховор, амьдрал, эдийн засгийн харилцаанд орос хэлний хэрэг алга байна ш дээ

0  |  0
Зочин(202.126.89.50) 2023 оны 11 сарын 29

Хэрэглээ байхгүй болчихсон хэл, хэрэггүй юмыг сурах хэрэг юу байна, хаана юунд хэрэглэх гэж сурах юм бэ

0  |  0
Top