SOS I 13 настай охин хар тамхины хэрэгт холбогджээ 

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 11 сарын 30

 

Эх сурвалж: ТВ8 телевиз, "Толь" мэдээллийн хөтөлбөр

Сүүлийн зургаан жилийн хугацаанд хар тамхитай холбоотой 1154 гэмт хэрэг бүртгэгдэж, 1533 хүн нэр холбогджээ. Эдгээр хүмүүсийг насны ангиллаар нь авч үзвэл, нийт хэрэгт холбогдогсдын 92.3%-ийг 13-35 хүртэлх насныхан эзэлж байгаа нь эцэг, эхчүүдийг өсвөр насны хүүхдүүддээ тавих анхаарлаа сайжруулахыг сануулсан том дохио болж байна. 

Эцэг, эхчүүд болон гэр бүлийнхэн нь хар тамхины талаарх мэдлэг дутмаг байдгаас үүдэн мансууруулах бодис хэрэглэгчид хүнд шатандаа орсон хойно арга хэмжээ авах нь элбэг. Гэтэл хар тамхи, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой хэрэгт хобогдсон нийт иргэдийн 54.8%-ийг 18-25 насны залуучууд эзэлж байгаа нь сэтгэцэт нөлөөт бодисын хэрэглээ улам бүр залуужсаар байгаа аюулыг дахин дахин сануулж буй хэрэг. 

Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн мэдээллэлд "ЕБС-ийн 7-р ангийн сурагч, 13 настай эмэгтэй хүүхэд хар тамхины хэрэгт холбогдсон" тухай дурьджээ. Тиймээс ирээдүй хойч үеэ хар тамхинаас хамгаалж, урьдчилан сэргийлэхийн тулд эцэг эх, эсрэн хамгаалагчид нь хүүхдүүдээ сайтар анзаарч, хар тамхины талаар ойлголттой болох шаардлагатай байгааг албаныхан онцгойлон анхааруулж байна.  


Хар тамхи хэрэглэсэн хүнд согтууруулах ундаа хэрэглэсэн хүнтэй адил хурц үнэр, согтуурлын байдал мэдэгддэггүй учраас хүүхдээ төдийлөн явсаар улам даамжрах нөхцөл байдал үүсдэг аж. 

СЭМҮТ-д жилдээ хар тамхи, сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай болсон 50-70 хүн сайн дураараа ханддаг байна. Эдгээр өвчтөнүүдийн дийлэнх нь 20-45 насны залуус байгаа гэв.

Хар тамхи, сэтгэцэд нөлөөт бодист донтсон хүний сэтгэцэд өөрчлөлт орох, ярихдаа этгээд үг хэллэг ашиглаж, янз бүрийн биеийн хэлэмж үзүүлэх, зан ааш өөрчлөгдөх зэрэг байдал ажиглагддаг талаар мэргэжлийн эмч ярилаа. 

Эдгээр шинж тэмдэг таны хүүхэд болон ойр орчмын хүмүүст тань илэрвэл ар гэрийнхэн хийгээд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв зэрэг байгууллагад хандах нь зүйтэй.

Харин та ахуйн нөхцөлд мэдээлэл авахыг хүсвэл ЦЕГ-ын хар тамхитай тэмцэх газрын цахим хууддсанд хандах, эсвэл 116 тусгай дугаарт залгаж, хар тамхитай холбоотой бүх төрлийн мэдээлэл, зөвлөгөө авах бүрэн боломжтой. Түүнчлэн сайн дураараа мансууруулах бодисын шинжилгээ өгсөн тохиолдолд хуулийн хариуцлагаас чөлөөлөх хүртэл заалттай байдгийг Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.  

 

 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
S(103.212.117.243) 2023 оны 11 сарын 30

SHAAX ERD S XUCHNDUULI80955877

0  |  0
S(103.212.117.243) 2023 оны 11 сарын 30

SEKSDI80955877

0  |  0
Ebe(103.161.242.142) 2023 оны 11 сарын 30

Gichiig bavhiisan

0  |  0
Ц(66.181.191.115) 2023 оны 11 сарын 30

Энд тэндгүй л бгаан бишүү.тоохгүйл бгаа юм шиг..электрон тамхи бүр замбараагүй болж..бага ангийн хүүхэд ахынхаа тамхийг авсан гэж б.а лээ

1  |  0
Top