Турмерикийг их хэмжээгээр хэрэглэвэл сөрөг нөлөөтэй

2023 оны 12 сарын 05

Зүрх судасны эмч Даниэл Белардо турмерикийг ухаалаг бусаар хэрэглэх нь бие организмд сөрөг нөлөөтэй талаар “Insider” сэтгүүлд ярьжээ.

Турмерикийг олон талаар ашигтай амтлагч гэж эртнээс ярьж ирсэн. Арьсыг залуужуулж, үрэвслийг намдааж, тархины болон гэдэсний үйл ажиллагааг идэвхжүүлдэг турмерик нь антиоксидантуудын эх булаг.

Швейцарын судлаач нар лабораторийн туршилтаараа турмерикийг улбар шар өнгөтэй болгодог пигмент нь холестерины түвшин өндөр өвчтөнүүдэд хэрэгтэй гэж тогтоожээ. Гэхдээ их хэмжээгээр хэрэглэх нь эрүүл мэндэд аюултай гэнэ. Турмерикийг их хэмжээгээр хэрэглэвэл элгийг гэмтээж, цусыг хэт шингэлдэг аж.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top