“Эрхэт Монгол” группийн ТУЗ-ийн дарга Р.Наранбаяр "Өглөөний сонин"-ы хамт олонд мэндчилгээ дэвшүүллээ.
“Эрхэт Монгол” группийн харьяа өдөр тутмын “Өглөөний сонин”-ы хамт олон 4000 дахь дугаараа уншигч олондоо өргөн барьж байна.
17 жилийн баялаг түүхтэй “Өглөөний сонин” 2019 оноос эхлэн “Эрхэт Монгол” медиа группийн шударга өнцөг болж, хэвлэл мэдээллийн салбарт улам бүр үгүйлэгдэх болсон хэвлэмэл сэтгүүлзүйн хариуцлагатай, ёс зүйтэй, мэргэжлийн үнэ цэнийг хадгалж, хойч үедээ өртөөлөн хүргэх улаач болсоор ирлээ.
Өдөр тутмын сонины ажил бол мэргэжилдээ үнэнч, тууштай, мэдлэгийн өргөн цар хүрээ, эх сурвалжийн олон талт ажиллагаатай жинхэнэ хат суусан сэтгүүлчдийн эрхэлдэг ажил билээ.
4000 дугаарын цаана өнөөдөр энэхүү сонины редакцид ажиллаж байгаа сэтгүүлч, ажилтнуудаас гадна үүсгэн байгуулагчаасаа эхлээд үе үеийн сэтгүүлч, эх бэлтгэгч, уран бүтээлч, хэвлэгч, түгээгч, борлуулагч, шууданч гээд олон хүний сэтгэл, ухаан, ур, гар нийлж бүтээсэн нөр их хөдөлмөр бий нь дамжиггүй.
“Эрхэт Монгол” группийн хамт олон, уншигч олон түмний өмнөөс болон хувиасаа “Өглөөний сонин”-ы үе үеийн уран бүтээлчид болоод уншигчдад чин сэтгэлийн талархал дэвшүүлье.
Сэтгэгдэл ( 0 )