М.Одгэрэл: Хэвлэн нийтлэх эрх чөлөө баталгаажиж, чөлөөт хэвлэл цэцэглэн хөгжих болтугай

2023 оны 12 сарын 12

"Эрхэт Монгол Медиа групп" Гүйцэтгэх захирал М.Одгэрэл "Өглөөний сонин"-ы хамт олонд мэндчилгээ дэвшүүллээ.


Чөлөөт хэвлэлийн 17 жилийн түүхийг бүтээлцэж, сэтгүүл зүйн үүрэг, зарчим, ёс зүйг баримтлан, иргэдийнхээ мэдэх эрхийг хангахын төлөө өдөр бүр шинэ содон, сонирхолтой, үнэн бодит мэдээллийг хүргэж буй үндэсний өдөр тутмын “Өглөөний сонин” 4000 дахь дугаараа эрхэм танд өргөн барьж байна.

Үндэсний өдөр тутмын “Өглөөний сонин” нь үе үеийн удирдлага, чадварлаг хамт олон, сэтгүүлч, уран бүтээлчдийнхээ хүч хөдөлмөрөөр хэвлэл мэдээллийн салбарт өөрийн өнгө төрх, байр суурийг тогтоосон тогтмол хэвлэл билээ.

“Өглөөний сонин” нь Монголын сонины холбооны 2006 оны “Хамгийн олон уншигчтай өдөр тутмын шилдэг сонин”, 2007, 2008, 2009 оны Топ-5 сонины нэг, 2010, 2011, 2013 оны “Өдөр тутмын Шилдэг сонин”, 2012 оны “Шилдгийн шилдэг сонин”-оор тус тус шалгарч, Монголын Маркетинг менежментийн хүрээлэнгийн “Гранд 100” наадмын Хэвлэл мэдээллийн салбарын Гран при шагналыг 2013, 2014, 2015,2016 онд дараалан хүртэж байсан амжилтын түүхтэй.

2019 оноос “Эрхэт Монгол медиа групп”-ийн харьяанд “Өглөөний сонин” нэгдэн, бүл нэмсэн бөгөөд өдгөө тус группийн харьяанд “Чингис” олон улсын мэдээллийн агентлаг, өргөн нэвтрүүлгийн ТВ8 телевиз, “Зиндаа” сэтгүүл, “Welcometo Mongolia” сэтгүүл, мэдээллийн www.zindaa.mn, www.breakingnews.mn, www.factnews.mn сайтууд үйл ажиллагаагаа явуулж байна.

Үндэсний онцлог уламжлал, үнэ цэнээ тодотгож, орчин үеийн техник технологийн хөгжилтэй хөл нийлүүлэн, нийгмийн сайн сайхан, хөгжил дэвшилд чиглэсэн үзэл санааг дэмжин дэлгэрүүлэх зарчим баримтлан, хэвлэл мэдээллийн цогц үйл ажиллагаа явуулж буй “Эрхэт Монгол медиа групп”-ийн нэрийн өмнөөс “Өглөөний сонин”-ы хамт олон, идэвхтэн бичигчид, үнэнч уншигч, захиалагчид, харилцагч, хамтран ажиллагч байгууллагуудад чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Хэвлэн нийтлэх эрх чөлөө баталгаажиж, чөлөөт хэвлэл цэцэглэн хөгжих болтугай.
 

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
A(66.181.189.160) 2023 оны 12 сарын 18

neg huuheni ohini nertei baas bimdaga abal tom tom hanzaral but abal basima daanch tee ohinor nelred aihda ayadin

0  |  0
A(66.181.189.160) 2023 оны 12 сарын 18

naadah chien hoosho ohino ner yumuuu

0  |  0
д(202.9.41.1) 2023 оны 12 сарын 12

Амжилт хүсье.

0  |  0
M(103.212.116.59) 2023 оны 12 сарын 12

Мэдээллийн салбартаа нэр төртэй яваа залууд ажлын амжилт хүсье

0  |  0
Buren (202.55.188.117) 2023 оны 12 сарын 12

Mundag shuu amjilt hvsie

0  |  0
Top