МСНЭ: Сэтгүүлзүйд уламжлалт хэвлэл хүчтэй байр суурь эзэлсэн хэвээр байна

2023 оны 12 сарын 12

Монголын үндэсний сэтгүүлзүйн тод өнгө, хүчирхэг дуу хоолой болж буй уламжлалт хэвлэлийн томоохон төлөөлөл өдөр тутмын “Өглөөний сонин”-ы редакцид мэргэжлийн сэтгүүлзүйд 17 жилийн түүхийг бүтээж, 4000 дахь дугаараа уншигчдадаа хүргэж байгаад халуун баяр хүргэе.

Цахим сэтгүүл зүйн цар хүрээ тэлж, хүчээ авахтай зэрэгцэн үндэсний өдөр тутмын сонин хэвлэлийн тоо цөөрч, гарын таван хуруунд багтах хэмжээнд хүрээд буй. Гэсэн хэдий ч мэргэжлийн сэтгүүлзүйд уламжлалт тогтмол хэвлэл хүчтэй, нөлөөтэй, том байр суурийг эзэлсэн хэвээр байгаа билээ.

Энэхүү шинэ сорилтод өөрийн орон зай, өнгө төрх, уншигчдаа хадгалж үлдэн, иргэдийн мэдэх эрхийг хангах, хэвлэл мэдээллийн эрх чөлөөг дархлаажуулахад үүрэг оролцоотой байж, хэдэн мянгаар тоологдох сэтгүүл зүйн бүтээл туурвиж, түүхийг бичилцэн ирсэн “Өглөөний сонин”-ы хамт олонд МСНЭ-ийн зүгээс талархал илэрхийлье.

Монголын сэтгүүлзүйг хөгжүүлэх, хараат бус, хариуцлагатай, ёс зүйтэй мэргэжлийн сэтгүүл зүйг төлөвшүүлэхэд хүндтэй үүргийг гүйцэтгэсээр ирсэн “Эрхэт Монгол” медиа группийн хамт олон, түүний бүрэлдэхүүн өдөр тутмын “Өглөөний сонин”-ы редакцийн үе үеийн  удирдлага, сэтгүүлч, уран бүтээлчдэд сайн сайхныг ерөөж, уран бүтээлийн өндөр амжилт хүсье.

 

МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ Ө.ОТГОНБААТАР

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(59.153.114.17) 2023 оны 12 сарын 15

Ажил мэргэжлээ мөнгөний хэрэгсэл болгосон ёс зүйгүй, увайгүй, шантажч , нийгмийн сэтгэлзүйг байнга бохирдуулагч нараасаа салах талаар юу ч хийхгүй харин ч өөгшүүлж дэмжиж хамгаалдаг байдлаасаа салах болоогүй пу.

0  |  0
Зочин (59.153.113.254) 2023 оны 12 сарын 14

Хаалтын гэрээ хийнэ гэдэг чинь хулгайч нарын хам хэрэгтэн гэсэн үг

0  |  0
Top