ЭМЯ | Улсын хэмжээнд томуугийн идэвхжил шар түвшинд байна

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 12 сарын 12

 

Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдсэнтэй холбогдуулан ЭМЯ-аас иргэдэд нөхцөл байдал болон урьдчилан сэрийглэх тухай мэдээлэл хийлээ. 

ХӨСҮТ-ийн захирлын үүргийг хавсран гүйцэтгэгч Ж.Байгалмаа: Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт идэвхжилийн түвшинд байна. Бид томуу, томуу төст өвчний тархалтыг таван түвшинд хуваан авч үзэж байгаа. Одоо хоёрдугаар түвшин буюу шар түвшинд байна. 

Томуугийн идэвхжил аравдугаар сарын эхэнд эхэлсэн. 48-р долоо хоногийн байдлаар улсын хэмжээнд амбулаториор үйлчлүүлэгчдийн 5.6 хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаантай. 8618 хэвтэн эмчлүүлэгсдийн 22 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай хэвтэн эмчлүүлж байна. 

Хэдийгээр улсын хэмжээнд томуугийн идэвхжил шар түвшинд байгаа ч дөрвөн аймагт дараагийн түвшин буюу улбар шар түвшинд шилжсэн байна. Тодруулбал, Дархан-Уул, Булган, Сүхбаатар, Хэнтий аймгууд байна.

Долоо хоногийн вирус судлалын тандалтаар амьсгалын замын синдицал вирус, мета, адино вирус хамгийн их тархалттай байна. Түүнчлэн ковид-19 вирус эргэлтэд байсаар байна. Томуугийн А хүрээний H3N2 вирусийн тархалт хүн амын дунд өвчлөл үүсгэсэн хэвээр байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top