Өглөөний сонин - 4000 | МАНАЙХАН

2023 оны 12 сарын 12

Монголын хэвлэл мэдээллийн салбар, тэр тусмаа өдөр тутмын сонинуудын орон зайд “Өглөөний сонин” хэмээх айл өндөр үүдээ дэлгэж, өрхөө татсан цагаас хойш 17 он улирч, өнөөдөр 4000 дахь дугаараа уншигчдынхаа гарт хүргэж байна.


С.УУГАНБАЯР

"Өглөөний сонин"-ы өндөр Ууганаа гэвэл

"Өө мань 76-гийн эрлэг их үст" гэцгээн

Ордон хавиар цуугиан дэгдээд жиг жуг

Онгод нь халгисан найрагч харин шуугиан тариад жин жин
 


Д.ОЮУНЦЭЦЭГ

“Зиндаа”-д ч зиндаархдаг,

Сонинд ч сондгойрдог

Ерөнхийлөгчийн хэвлэлийн “Түргэн цагаан”-ыг

Ерөөс ясны сэтгүүлч, цусны нийтлэлч гэдгийг нь

Яриад өөрийгөө голдог гэнэ лээ, залуус
 

Т.ДАРХАНХӨВСГӨЛ

Байхаараа сэнгэнэтэл дуулаад, сүнгэнэтэл яриад чих амраахгүй

Байхгүйдээ хэнгэнэтэл үгүйлэгдээд, хангинатал дурсагдаад сэтгэл амраахгүй

Байж ядсан зэвүүн сурвалжилгаас гогодоод авбал хөлөө амраахгүй

Багтаж ядсан зэрлэг өгүүллэгийн санаа олбол зүрхээ амраахгүй

А.СҮГЛЭГМАА

Сүрлэг нэртэй сүрхий хүүхэн

Сүглэг гэдэг дарь эх гэнэ

 Дадлагажигч охидын ширүүн багш

Дагаад явбал алзахгүй гэнэ

М.ҮҮРИЙНТУЯА

Намуухан ааштай хэдий ч чамбайхан зэгсэн сэтгүүлч

Намдуухан дуутай хэдий ч чангахан сэдэвтэй сэтгүүлч

Учиг хөвөрдөөд авбал ч уулыг нүхэлж мэднэ шүү

Учир эмхэрдээд эхэлвэл ч усыг цалгиаж чадна шүү


М.САРАНЦЭЦЭГ

Бие нь жижиг ч бэлчээр том Сараа

Бишгүй олон эх сурвалжийг мухарлахаас нааш няцахгүй дээ

Өөрөө жаахан ч өгөгдөл нь том Сараа

Өчнөөн олон дарга нартай өөг тээг хийхээс ч сийхгүй дээ.
 


Ч.ҮЛ-ОЛДОХ

“Алтан-Овоо минь” минь гэж залбирсаар ажлын өрөөгөөр аахилангуй

Ай Янжинлхам минь гэсээр ширээний ард санаашрангуй

Нохойгоо эрхлүүлэхээ мэднэ ээ,

Номоо ч эргүүлэхээ чадна аа

Нойр нь хулжаад часхийсэн ярилцлага мөрөөдөөд шатангуй
 


А.ОТГОНБАЯР

Хамгийн чанга инээдэг, хамгийн орой тардаг

Хамгийг хага базаж, бүгдийг бүлт загнадаг шигээ

Хамгаас тэвчээртэй, бүхнээс няхуур, хариуцлага өндөр

Хайртай эх өрөгчөө тэд эх өрлөг шигээ дээдэлнэ ээ.
 


Ж.АРИУНЖАРГАЛ

Цаас бичигт даруулсан

Царайлаг менежер байхгүй бол

Хамаг ажил цалгардаж

Халуун цай ч холдоно
 


Ж.НАМЖИЛ

Намс намс алхаатай

Намдуу аядуу зантай

Намжил Намжил гэхээр

Намар үнэртэх шиг санагдана
 


Р.ГАЛ-ОД

Сэм сэмхэн ажаад зураачийн нүд завгүй

Гэнэ гэнэхэн мушийгаад зурсан зураг нь өөгүй

Өрөөлийг элэглэж, шоглох нь аягүй

Өөрөө ч дотроо гүн сэтгэгч байж мэдэхээр эвгүй
 

Н.БЯМБАТУЯА

Цалингаа асуухаас халгаад бид бүлтэгнээстэй

Цагтаа өгнө өө гээд тэр тормолзоостой

Дансанд мессеж ирсэн өдөр нягтлан оройтоостой

Давраад бичлэгийн шагналаа нэхэхээр хөөрхий хулмалзаастай


А.ХИШИГНЯМ

Үүрээр сонингоо тараадаг

Үнэн эртэч Хишгээ

Өвлөөр бэлэг тараадаг

Өвлийн өвгөн Хишгээ

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.21.104.98) 2023 оны 12 сарын 13

энэ нэг тэнэг юманд нь эбо гээд алан бомбоо байсан

1  |  0
Гоё(66.181.184.202) 2023 оны 12 сарын 12

Хэхэ хөөрхөн мэдээ бэлтгэжээ. Та нарын ажил үйлст өндрөөс өндөр амжиүт хүсье!

0  |  0
Зочин(66.181.190.110) 2023 оны 12 сарын 12

Ямар сайхан сэтгэгдэл, зургийг хараад эмээ нь талархаж байна. Бүгдээрээ нь баяр хүргэж байна.

1  |  0
Б(202.9.41.1) 2023 оны 12 сарын 12

Хөөрхөн юм бэ.

1  |  0
Top