Та сонин уншдаг уу?

2023 оны 12 сарын 12

Цаасан хэвлэлийн зах зээл хумигдаж, өдөр тутмын тавхан сонин үйл ажиллагаа явуулж байна. Өдөр тутмын "Өглөөний сонин" 4000 дахь дугаараа угтаж УИХ- ын зарим гишүүнээс хэвлэмэл сонины ач холбогдол, өдөр тутмын сонин захиалж уншдаг эсэхэд хариулт авлаа.

 

ТА СОНИН УНШДАГ УУ?

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.ТОГТОХСҮРЭН: Хамгийн хэрэгтэй зүйл бол сонин. Сүүлийн үед сонин захиалах нь багасчихаад байна. Эргээд сонины үе ирэх байх, тэр цаг үе ойрхон байх. Цахимаар авч байгаа мэдээлэл арчигддаг, сонины мэдээллийг эргэж харах боломжтой. Энэ бол маш том давуу тал.

 

УИХ-ын гишүүн С.ГАНБААТАР:  Өдөр тутмын сонин уншдаг хүн олон байгаасай гэж боддог. Сонинд худал бичих, дэгс үнэн гэж байдаггүй. Энэ бол хүн төрөлхтний маш том ололт, амжилт юм. “Өглөөний сонин”-ыг уншихад маш гоё санагддаг. Надад тайвшрал өгдөг. Хүнд хэрэгтэй олон мэдээлэл бий. Үйл явдалд олон талын баримтыг шигтгэж, мэргэжлийн хүний байр суурийг оруулдгаараа “Өглөөний сонин” бусдаас ялгардаг.

 

УИХ-ын гишүүн Д.ЦОГТБААТАР: Өдөр тутмын сонины тоо эрс цөөрчихсөн. Учир нь, цаг алдалгүй мэдээлэл авах эх сурвалж нь сошиал болчихлоо. Энэ бол бодит үнэн. Гэсэн ч сонин сэтгүүлчийн өнцөг, үзэл бодол, дүгнэлт шингэсэн нийтлэлээрээ ялгардаг. Хэвлэмэл сонины орон зай багасаж байгаа ч алга болохгүй. Заавал байх ёстой.

 

УИХ-ын гишүүн Б.БАТТӨМӨР: Би “Өглөөний сонин”-ыг байнга захиалж, уншдаг. Эдийн засгийн болон үйл явдлын мэдээлэл, асуудал дэвшүүлсэн эрдэмтэн, мэргэдийн санаа бодлыг түлхүү гаргадаг. Цаашид улстөрч болгон “Өглөөний сонин”-ыг захиалж уншаасай. Цаашид нийтлэлийн бодлого нь сайн сонин л тэсэж үлдэнэ.

 

УИХ-ын гишүүн Б.БАЯРСАЙХАН: Би сэтгүүлч мэргэжилтэй хүний хувьд өдөр тутмын сонин заавал уншдаг. Өнөөдөр өдөр тутмын сонин цөөрч, уншигч багатай болж, улсын хэмжээнд дөрөв, тавхан үлдсэн харагдаж байна. Би “Өглөөний сонин”-ыг захиалж уншдаг. Уншигчдадаа 4000 дахь дугаараа хүргэж байгаа хамт олонд нь баяр хүргэе, хамт байсан уншигчдад нь ч гэсэн баяр хүргэе. Сэтгүүлзүйн салбар цэвэр тунгалаг, ямар нэгэн хаалтын гэрээгүй, бодит мэдээллийг хүргэдэг, аливаа асуудлыг тэнцвэртэй мэдээлдэг зарчим дээрээ үргэлж үлдээрэй гэж хүсье.

 

УИХ-ын гишүүн Н.ЭНХБОЛД: Би хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байсан хүн. “Өглөөний сонин”-ыг захиалдаг. Цөөн хэдэн өдөр тутмын сонины нэг болчихоод байна. Өнөөдөр хэвлэмэл сонинд гарч байгаа материал сэтгүүлзүйн талаасаа илүү баримттай, үнэн байдаг. Хүмүүст мэдээлэл өгөхөөс гадна мэдлэг өгдөг. Энэ салбарт ажиллаж байгаа, тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа “Өглөөний сонин”-ы хамт олонд 4000 дахь дугаараа гаргаж байгаад баяр хүргэе.

 

УИХ-ын гишүүн Ч.УНДРАМ: Миний хувьд “Өглөөний сонин”, “Өдрийн сонин”-ыг захиалж уншдаг. Хэвлэмэл сонины хамгийн том давуу тал нь түүх бичиж үлдээдэг онцгой чанар нь юм. Сонины редакциуд маш хариуцлагатай ажилладаг гэж хардаг. Баримт, нотолгоотой бичдэг. Сэтгүүлчид нь илүү чадваржиж, өдрөөс өдөрт редакциасаа суралцаж байгаа харагддаг. Редакц нь өөрөө сургалт болдог гэсэн үг юм уу даа. Өдөр тутмын сонин 4000 дахь дугаараа хэвлэнэ гэдэг бол асар их хөдөлмөр, тууштай байдал гэж харж байна. Танай сонины хамт олонд сайн сайхныг хүсье.

 

УИХ-ын гишүүн Т.ДОРЖХАНД: Би хувьдаа “Өглөөний сонин”-ыг маш их мэдээлэлтэй хэвлэл гэж хардаг. Өдөр тутмын сонин гаргах их ажил, цаг хугацаа, санхүү мөнгө шаардсан хөдөлмөр байдаг. Тэгэхээр өдөр тутмын сониноо авч яваа, уншигчдад хүргэж байгаа редакциудад бид талархах нь зүйтэй. Болж өгвөл сонин захиалж, уншиж байгаарай гэж уриалахыг хүсэж байна. Олон талын ач холбогдолтой. Нийгэмд, хэвлэлийн зах зээлд өдөр тутмын сонины гүйцэтгэх үүрэг байдаг юм шүү. “Өглөөний сонин”-ы хамт олонд баяр хүргэж, амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Selengin songogch za(203.91.115.44) 2023 оны 12 сарын 14

Turiin tulhtai uhaalag blovsroltoi undram gishuuniigee selengechuud bid 2024 ond demjinee.

0  |  0
zochin(49.105.103.244) 2023 оны 12 сарын 12

unchah shaardagagui hun avhaar zuil baidgui Mongol uls ter hudlaa medee tavj hucherhiilegch nariig dandaa demjej davraasan olon bdag uchir ardtumen bidend hereggui thagiin garz hog unchij baisnaas songin yaj tarj urguuldag nom unchsan bidnii margaach ireedui uchir

0  |  0
Энх(103.57.94.79) 2023 оны 12 сарын 12

За одоо Америкт ч сонин борлуулагдахаа болиод байна. Бүгд digital шүү дээ.

0  |  0
Top