ЭМЯ | 2345 хүүхэд томуу, томуу төст өвчнөөр хэвтэн эмчлүүлж байна

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 12 сарын 12

 

Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдсэнтэй холбогдуулан ЭМЯ-аас иргэдэд нөхцөл байдал болон урьдчилан сэрийглэх тухай мэдээлэл хийлээ. 

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын хэлтсийн дарга М.Оюунчимэг: 

Нийслэлийн хэмжээнд 15 эрүүл мэндийн байгууллагад 2126 хүүхэд хэвтэн эмчлүүлэх ор дэлгэн ажилласан байна. ЭМЯ-аас харьяа байгууллагууддаа 751 ор, ХЗДХЯ, БХЯ-тай зөвшилцөн 120 гаруй ор татсан байна. Нийслэлийн хэмжээнд 1255 орыг ийнхүү дэлгэн ажиллуулж байна. 2023 оны 12 сарын 12-ний байдлаар нийт 2345 хүүхэд томуу, томуу төст өвчний шалтгаанаар хэвтэн эмчлүүлж байгаа бол эрчимт эмчилгээний тасагт 70 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. 

Яаралтай тусламжийн тасгаар үйлчүүлж буй хүүхдүүдийн 20-40 хувь нь хэвтэн эмчлүүлж байгаа бол үлдсэн хүүхдүүд нь анхан шатны эрүүл мэндийн байгууллагын хяналтад шилжиж, гэрээр эмчлүүлж байна. 

12 сарын 11 байдлаар 1413 дуудлага ирснээс хүүхдийн өвчлөлтэй холбоотой 483 дуудлага ирсэн байна. Нийт дуудлагын 238-ийг томуу, томуу төст өвчний шалтгаант дуудлага эзэлж байгаа бөгөөд үүний 4,6 хувийг эмнэлэгт шилжүүлэн хэвтүүлжээ. 

Томуу, томуу төст өвчин, амьсгалын замын халдварт өвчин, ковидийн үед бид аль болох хүн хоорондын зай барих, маск зүүх, халдвараас сэргийлэх зэрэг арга хэмжээ авах нь нэн чухал байна. Бага насны хүүхдүүд, нярай хүүхэд, суурь өвчтэй хүмүүс, өндөр настай хүмүүс гэр бүлд тань байдаг бол халдвар хамгааллын дэглэмээ дээд зэргээр сахиарай гэж зөвлөе.

Энэ жилийн томуу, томуу төст өвчний вирусны орчинд маш олон вируснууд байгаатай холбоотой эрүүл мэндийн байгууллагын яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлэхдээ бусад өөр вирус авах эрсдэл өндөр байгаа учраас НЭМГ, НЗЗБ-тай хамтран амбулаторийн тусламж үйлчилгээний цагийг уртасгах, оройн цагаар тусламж үйлчилгээ, эмчийн зөвлөгөө авахад чиглэсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулж байгаа. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Золбин ардчилал зайл(202.21.107.41) 2023 оны 12 сарын 12

хөдөөгийн золбингуудыг хотод нүүж ирэхийг тас хориглохгүй л бол ёсөн шидийн халдварт өвчин огт арилахгүй шүү. Хөдөөний боловсролгүй золбингуудаас гарсан хүүхдүүд нь эрдэм ном ч сурахгүй нийт хотын сурлагын стандартыг унагаж байна.

0  |  0
Top