Монголын хэвлэл мэдээллийн салбар, тэр тусмаа өдөр тутмын сонинуудын орон зайд “Өглөөний сонин” хэмээх айл өндөр үүдээ дэлгэж, өрхөө татсан цагаас хойш 17 он улирч, өнөөдөр 4000 дахь дугаараа уншигчдынхаа гарт хүргэж байна.
"ӨГЛӨӨНИЙ СОНИН"-Ы ИДЭВХТЭН БИЧИГЧ Б.ЧИМИД:
-Сонин хэвлэл, ном зохиолтой дүйцэхүйц хүнд мэдлэг, боловсрол олгодог зүйл байхгүй. Сонины өгөөж их, уншигчдадаа хэл ярианы баялаг, монгол хэлний зөв бичих дүрмийн боловсрол олгож байдаг. Үнэнийг өгүүлж, түүх бичиж байдаг онцлогтой. Соён гэгээрүүлэх ач тустай. Хүн нүдээр харж уншсан зүйлээ ойлгож, тогтоож авч, түүнд итгэдэг. Энэ итгэлийг сонины редакц үүрч явдаг. Тэр хэрээр хариуцлагатай, үнэнийг мэдээлдэг гэж итгэдэг. Тийм ч учраас өдөр тутмын сониноо олон жил захиалж, өөрийн гараар барьж, мэдэрч уншиж байна. Өдөр тутмын сонин хүүхдийн төлөвшилд мөн тустай. Үнэндээ, өдөр тутмын сонинг чухамдаа уншуулахын тулд л хийдэг билээ. Өөр мэдээллийн хэрэгслээс мэдэж авахад хүнд, албаны сэдвүүдийг өдөр тутмын сонины мэргэшсэн сэтгүүлчид илүү нухацтай, энгийнээр уншигчдад хүргэж чаддаг.
Сэтгэгдэл ( 0 )