Монголын хэвлэл мэдээллийн салбар, тэр тусмаа өдөр тутмын сонинуудын орон зайд “Өглөөний сонин” хэмээх айл өндөр үүдээ дэлгэж, өрхөө татсан цагаас хойш 17 он улирч, 4000 дахь дугаараа уншигчдынхаа гарт хүргэлээ.
“Өглөөний сонин” 4000 дахь дугаараа уншигч олондоо хүргэж байгааг тохиолдуулан уран бүтээлийн нэгдэл, баг хамт олонд нь чин сэтгэлийн халуун баяр хүргэе.
Танай сонин улс нийгмийнхээ амьдралын жинтэй том асуудлуудыг зоригтой хөндөж, үнэн бодит мэдээлэл, нийтлэлүүдээрээ түмэн олныхоо оюун санаа, төр засгийнхаа бодлого үйлсэд үнэтэй хувь нэмрийг оруулж ирснээрээ эх орныхоо шилдэг хэвлэл, мэдээллийн хэрэгслийн тэргүүн эгнээнд зүй ёсоор багтдаг билээ.
Та бүхний цаашдын ажил үйлс өнөд дэлгэрч, цаг ямагт үг нь үнэн, үзэг нь хурц байхын ерөөл дэвшүүлье.
МОНГОЛ УЛСЫН 17 ДАХЬ ЕРӨНХИЙ САЙД Д.БЯМБАСҮРЭН
Сэтгэгдэл ( 0 )