Цаасан хэвлэлийн үнэ цэн буюу сошиал, сонины ялгааг уншигчид зааглаж мэддэг үе ирлээ

2023 оны 12 сарын 13

 “Өглөөний сонин” 4000 дахь дугаараа “өлгийдөн” авсан өдөр “Эрхэт Монгол” медиа группийн байр гийчдийн хөлд дарагдсан юм.

“Өдрийн сонин”-ы Хариуцлагатай нарийн бичгийн дарга Д.Оюунтуяа, “Монголын мэдээ” сонины Ерөнхий эрхлэгч, нэгэн үе “Өглөөний сонин”-ыг эрхлэн гаргаж байсан Ч.Чулуунцэцэг, “Өглөөний сонин”-ы үе үеийн эрхлэгчид болох С.Бэлэгмаа, Р.Саруултөгс, З.Боргилмаа, Э.Энхболд, сэтгүүлчээр ажиллаж байсан Н.Уранзаяа нар болон “Эрхэт Монгол” группийг үүсгэн байгуулагч Х.Мандахбаяр, Гүйцэтгэх захирал С.Мөнхзул, ТУЗ-ийн дарга Р.Наранбаяр, “Эрхэт Монгол” медиа группийн Гүйцэтгэх захирал М.Одгэрэл, Дэд захирал Н.Гантуяа, Ерөнхий продюсер Б.Бадамгарав, “Өглөөний сонин”-ы орлогч эрхлэгч Ч.Үл-Олдох, Сэтгүүлийн редакцын Ерөнхий эрхлэгч Ц.Оюунчимэг нар сонин, цаасан хэвлэлийн нийгэмд гүйцэтгэж буй үүрэг, цаашдын хөгжил, ирээдүйн талаар санал солилцон ажил хэрэгч яриа өрнүүлэв.

“Эрхэт Монгол” группийг үүсгэн байгуулагч Х.Мандахбаяр:

-Тухайн үеийн чөлөөт сонины эрхлэгч нарт бүгдэд нь өдөр тутмын сонинтой болно доо гэсэн мөрөөдөл байсан. Р.Хадбаатар ах маань бид бүгдийн дундаас түрүүлж алхсан юм. О.Мөнх-Эрдэнэ энэ хоёр хамаг амьтны шар хөдөлгөөд л. Тэр үед анх “Өглөөний сонин” гарч ирээд бужигнуулсан л даа. Улаанбаатар шуудан өөрт нь байсан. Барилгын бизнес энэ тэр явчихсан хөрөнгөтэй айл байхгүй юу. Дээрээс нь Р.Хадбаатар ах их шаргуу хөдөлмөрлөдөг хүн. Миний өөрийн хэвлэлийн зах зээлд явж ирсэн мөр дандаа сонины гал тогоотой холбоотой. Л.Нинжжамц, З.Боргилмаа хоёртой ярьж байгаад “Өглөөний сонин”-ыг үүх түүхтэй нь, өндөр босготой нь, олон жилийн хур зузаан дугаартай нь хүлээж авсан. Бид азтай. Авангуутаа 3000 дахь дугаарыг хэвлэж байлаа. Энэ сонины 2000 дугаарыг нь хийсэн манайх азтай айл. Группийн санхүү, хөрөнгө мөнгө гайгүй байгаа үедээ сониноо 20 гаруй хүнтэй болгосон.

Одоо бол өдөр тутмын сониныхон бүгд харж, мэдэрч байгаа. Яаж тэсэж үлдэх вэ гэсэн тэмцэл дундуур явж ард нь гарсан. Хүнд цагийг ардаа хийлээ гэдэг шиг тэр үеийг “Өглөөний сонин” инерциэрээ л тууллаа. Энэ сайхан сониныг Р.Хадаа ахаасаа авсан. С.Баярмөнх ахаасаа ТВ8 телевизийг авсан. Р.Хадбаатар ах, С.Баярмөнх ах бид нар чинь шар сонины зах зээлд алалцаж явсан хүмүүс. Тэр өрсөлдөөн сүүлдээ сайхан түүх, ах дүүсийн нөхөрлөл болж үлддэг юм байна. Энэ бол хүний гоё хувь заяа юм. Яг өөрөө үүсгэн байгуулсан юм шиг би “Өглөөний сонин”-доо хайртай. Энэ сониныг үүсгэн байгуулсан, 4000 дахь дугаар хүртэл авч ирсэн бүх найз нартаа, хамт олондоо баярлалаа.

Одоо удахгүй өдөр тутмын сонины хөгжлийн цоо шинэ үе ирэх болов уу гэж бодож байна. БНСУ-д очоод харж байхад сонины хэвлэх үйлдвэр гэсэн атлаа рулонтой цаасаа солиод 70 гр-ын хэвлэлийн шар цаас оруулаад сонин төдийгүй ном, сэтгүүл юу л бол юу хэвлээд, үдээд гаргаж байна. Сониныг А3, А4, А5-аар гаргаж байна. Ipad дээрээс одоо хэвлэж байна. Хэвлэлийн шинэ үе эхлэж байна. Ном, сэтгүүл, сонин гээд олон тал руу хөрвөж ажилладаг болсон байна.

“Монголын мэдээ” сонины Ерөнхий эрхлэгч Ч.Чулуунцэцэг:

-Би зургаан сарын хугацаанд “Өглөөний сонин”-ы эрхлэгчээр ажиллаж байсан. Би өдөр тутмын гурван сонины эрхлэгчээр ажилласан, одоо ч ажиллаж байна. Дандаа эдийн засгийн хүнд нөхцөлд орсон үед тэр үеүд таарч байсан. Намайг  “Өдрийн шуудан”, “Өглөөний сонин”-ыг гаргаж байсан үе яг өнөөгийнх ийм бэрхшээлтэй нөхцөлд таарч байлаа. Монголын сэтгүүл зүйд “Өглөөний сонин” эрэн сурвалжлах сэтгүүл зүй гэж юу юм бэ гэдгийг бодитоор хийж байсан. Уншигчдын эрэлт маш их байсан.

Өнөөдөр цаасан хэвлэлийн эрин үе эрч хүчтэйгээр, шинээр эргэн ирж байна. Уншигчид цаасан хэвлэлд, өдөр тутмын сонинд итгэх итгэл эргэн ирж байна. Сошиал бол хувь хүний сэтгэгдэл юм, баримтад тулсан ч байж болно, тулаагүйч байж болно. Сэтгэлийн хөдлөлөөрөө хандсан байж болно. Харин өдөр тумын сонин бол мэргэжлийн редакц, мэргэжлийн сэтгүүлчдийн хүчинд тулгуурлан, бодит мэдээллийг үнэн, шударгаар хүргэдэг гэдгийг уншигчид ойлгож мэдэрдэг, сошиал, сонины ялгааг зааглаж мэддэг тийм үе ирлээ.

“Өглөөний сонин”-ы сэтгүүлч байсан Н.Уранзаяа:

-4000 дугаар гэдэг бол асар их хөдөлмөр, хэчнээн мянган км-ыг сэтгүүлчид хоёр хөлөөрөө туулж энэ бүхнийг хийсэн бол. Би 2008-2014 онд “Өглөөний сонин”-ы эрэн сурвалжлах албанд ажиллаж байсан. Р.Саруултөгс эрхлэгч бол эрэн сурвалжлахыг жинхэнээр нь хийж байсан. Энэ сониныг үүсгэн байгуулагчид маш гоё нэр бодож олсонд баярладаг. Өглөө гэдэг бол шинэ бүхний эхлэл, утга учиртай сайхан нэр өгсөн болохоор өнөөдөр өдөр тутмын сонины зах зээлд гарын таван хуруу шиг үлдэж, тасралтгүй гарч байгаа сонины нэг болж, 4000 дахь дугаараа гаргаж байгаад баяртай байна. 4000 дугаар гаргаж байна гэдэг өөрөө нэр төрийн хэрэг. Асар том амжилт юм. Энэ галыг маналцсан үе үеийн эрхлэгч нар, уран бүтээлчдэд баярын мэнд хүргэе. Эрүүл мэндээр бол энхийн манаа гэдэг шиг шударга үнэн мэдээллийн төлөө зүтгэж, галыг нь манаж 4000 дугаарт хүргэсэн эрхлэгч С.Ууганбаяр, орлогч эрхлэгч Ч.Үл-Олдох, сэтгүүлч Т.Дарханхөвсгөл, эх бэлтгэгч А.Отгонбаяр, сонины бусад сэтгүүлчдэд цаашдын уран бүтээлд нь өндөр амжилт хүсье. Цаашдын зам нь дардан байх болтугай. Ямар нэг бизнес бол зогсож магадгүй, оюуны хөдөлмөр, уран бүтээл хэзээд зогсолтгүй байдгаараа онцлог.

Манай сэтгүүл зүй өөр өөрийн чиглэлтэй байдаг. Би радиогийн, би телевизийн хүн гэдэг шиг би бол сонины хүн. Сонины хүн сониндоо л үнэнч үлддэг. Би бол боддог. Сонины школтой хүмүүс илүү боловсролтой байдаг. Илүү судалдаг учраас илүү өргөн мэдлэгээрээ ялгардаг. Илүү тогтож бодож анализ хийдэг. Мэдлэг нь тэлсэн байдаг. Тэдний цаана үнэт зүйл, оюуны бүтээл бий. Өдөр тутмын сонины сэтгүүлч хүн сэтгэлийн хөөрлөөр асуудалд ханддаггүй. Олон эх сурвалжийг харьцуулж, анализ хийж байж мэдээлэл түгээдэг. Ийм учраас нэг хэсэг сошиалд автаж байсан уншигчид одоо эргээд өдөр тутмын сонины үнэ цэнийг мэдэрч үнэлдэг боллоо. Цаасан хэвлэлийг илүү их ирээдүй, шинэ үе хүлээж байна. Өнөөдөр өдөр тутмын тавхан сонин үлдээд байгаа ч тун удахгүй тоо нэмэгдэнэ гэдэгт итгэдэг. Цаасан хэвлэл өөрөө олон нийтийг оюуны боловсролд дууддаг юм. Боловсролтой, оюуны бядтай хүмүүс түүнийг уншдаг. Судалгаатай сэтгүүлчид тэнд бичиж байдаг. Эргээд цаасан хэвлэлийн үнэ цэн өснө гэдэгт итгэдэг. Цаасан хэвлэл улам олноор эргэн ирнэ.

Улстөрчид сонинд л итгэдэг. УИХ-ын гишүүд өглөө чуулганы танхимд өдөр тутмын сониныг л барьж орж ирдэг. Хуудас бүрийг эргүүлдэг. Тэнд бичигдсэн зүйлийг л илүү үнэн бодит гэж тэд үздэг. Одоо ч УИХ, Засгийн газрын гишүүд үлдсэн дөрөв таван сониныг тэгж уншдаг хэвээрээ байгаа гэлээ.

Өдөр тумын сонины халуун гал тогооныхон “Өглөөний сонин”-ы 4000 дахь дугаарын баяр дээр ийнхүү цугларч, цаашид хүчээ нэгтгэн ажиллаж, цаасан сонины дахин олны анхааралд эргэн ирж буй үеийг урагшлуулахын төлөө ажиллах талаар санал солилцсон юм.

 

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(102.89.46.44) 2023 оны 12 сарын 14

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  0
DR. ADITYA(102.89.46.44) 2023 оны 12 сарын 14

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  0
zochin(27.230.96.176) 2023 оны 12 сарын 13

er emgui bugd jingiin iluudeld orthchij ee ta bugd mine eruul mend dee anhaarj uzeesei umsuj bgaa huvthas n zadarj delberlee shuud helsend sorry ehleed eruul mend daraa n ajil

0  |  0
Digital (103.57.94.79) 2023 оны 12 сарын 13

Digital цаг үе! 70 оноороо байгаа нь ....яагаад ч нэмэргүй дээ

0  |  0
Зочин(202.21.124.3) 2023 оны 12 сарын 13

Сошиал баримттай баримтгүй шуугиад өнгөрнө. Сонин 100 жилийн дараа ч шарласан хуудас дээрээ түүхийн үнэнийг өгүүлэн байж л байх болно.\n

0  |  1
зочин(59.153.114.14) 2023 оны 12 сарын 13

АНУ д их олон сонинууд жагсаалаас гарч байна. Сонинуудын ирээдүй харагдахгүй л байна. Мэдээллийн хурдыг гүйцэхээ байсан биз дээ. Ямар ч мэдээлэл сошиалд шууд тарж байна. та нарыг үнэн зөвийг магадлах гэсээр байтал чинь шууд л эргээд үнэн худал нь сошиалаар мэдэгдчих юм.

0  |  0
Top