Дэлхийн эрүүл мэндийн байгууллага вейп буюу электрон тамхины худалдаанд тавих хяналтыг чангатгах чиглэлээр яаралтай арга хэмжээ авахыг уриалжээ.
ДЭМБ-аас явуулсан судалгаанаас үзвэл, 13-15 насны хүүхдүүд насанд хүрсэн хүмүүсээс илүү электрон тамхи хэрэглэж байгаа нь тогтоогджээ. Электрон тамхи үйлдвэрлэгчид анхарал татахуйц, өнгөлөг дизайн ашиглахаас гадна нийгмийн сүлжээгээр идэвхтэй сурталчилж байгаа нь үүнд нөлөөлж байна.
Вейп нь энгийн тамхинаас илүү хор багатай гэсэн ойлголт нь буруу хэмээн ДЭМБ онцолжээ. Электрон тамхины сөрөг нөлөөг судалсаар байгаа ба вейпийн шингэнд хортой бодис агуулагддагийг эрдэмтэд тогтоосон. Эдгээр бодис нь хорт хавдар үүсгэхэс гадна зүрх, судасны өвчнөөр өвдөх эрсдэлийг нэмэгдүүлдэг байна. Үүнээс гадна вейп нь тархины үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг аж.
ДЭМБ мөн янз бүрийн амттай вейпийн үйлдвэрлэл, борлуултыг хориглож, электрон тамхинд ордог никотины чанарт хяналт тавихыг шаардаж байна.
Сэтгэгдэл ( 0 )