Найрамдал-2 зуслан байгуулах төслийг эрчимжүүлэх үүрэг, чиглэл өгөв

2023 оны 12 сарын 16

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны А/129 дүгээр тушаалаар Олон улсын хүүхдийн Найрамдал-2 зуслан байгуулах төсөл арга хэмжээний бэлтгэл ажлыг хангах, хэрэгжилтийг зохион байгуулах чиг үүрэг бүхий салбар дундын ажлын хэсэг шинэчлэн байгуулагдсан.

Тус ажлын хэсгийн хуралдааныг 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр ажлын хэсгийн ахлагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Ганхүү, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Цогтгэрэл нар удирдан зохион байгуулж, холбогдох албан тушаалтан, байгаль орчны нөлөөллийн үнэлгээний болон барилгын зураг, төсөл боловсруулах ажлын гүйцэтгэгч нарт 7 хоногийн хугацаатай үүрэг, даалгаврыг өгч, хэрэгжилт, үр дүнгээ ажлын хэсэгт танилцуулахыг чиглэл болгов.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top